Засаг даргын мэндчилгээ
2024-12-16 15:42:05,   93

Зуун жилийн түүхтэй хоймор нутгийн алтан босго болсон Рашаант нутгаараа овоглосон  дэлхийн өнцөг булан бүрд, эх орныхоо дөрвөн зүг найман зовхист ажиллаж хөдөлмөрлөж яваа нутгийн ахан дүүс, азай буурлууд, иргэдээ Та бүхнийхээ амар мэндийг айлтган мэндчилье.  

Төрж өссөн өлгий, уул ус, ургамал ногоо жигд үзэсгэлэн төгс хангай нутгаараа овоглож, тэмцэл хөдөлмөрийн дайчин зам, яруу мөрөөр энэ сайхан нутгийнхаа алдар нэрийг өндөрт өргөсөн Рашаант сумын нийт иргэд, ахан дүүс та бүхэндээ  аз жаргал сайн сайхан бүхний дээдийн ерөөлийг өргөн дэвшүүлье.

Рашаант нутгийнхаа хөгжлийн төлөө нэгэн сэтгэлээр зүтгэж, үйлс зорилгоо нэгтгэн, төрж өссөн уугуул газар нутгийнхаа байгаль орчныг хайрлан хамгаалж, унаган төрхөөр нь хойч үедээ өвлүүлж, үлдээх нь та бидний эрхэм үүрэг мөн. Эрхэм ариун энэ үүргээ нэр төртэй биелүүлж төрсөн нутгийнхаа хөгжлийн их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж сумандаа тулгамдаж байгаа аливаа асуудлыг боломжит хувилбараар шийдвэрлэж, иргэдтэйгээ эргэх холбоотой хамтран ажиллахаа илэрхийлье.

 Сайн бүхэн дэлгэрч, сайхан бүхэн цогцлох болтугай.

              ХӨВСГӨЛ АЙМГИЙН РАШААНТ СУМЫН ЗАСАГ ДАРГА Э. МЯГМАРЦОГТ

 

2024-12-16 15:42:05