Рашаант сумын танилцуулга
2024-10-07 00:00:00,   123

Хөвсгөл аймгийн Рашаант сум 1923 онд байгуулагдсан. Хуучнаар Сайн ноён хан аймгийн Мэргэн гүний хошуу. 
            Тээл, Талын ус, Энх тал, Цэнгэл, Их-Ац гэсэн 5 багтай, Хөвсгөл аймгийн Рашаант сум нь 1078 өрхийн 3765 хүн амтай.Манай сум нь Хөвсгөл аймгийн Зүүн өмнөд хэсэгт оршдог. Өмнө талаараа Булган аймгийн  Баян-Агт, баруун урд талаараа Архангай аймгийн Цэцэрлэг, бусад талаараа өөрийн аймгийн Төмөрбулаг, Тосонцэнгэл, Их-Уул сумдтай хиллэн Сэлэнгэ мөрний сав газарт Улаанбаатараас 518 км, аймгийн төвөөс 152км зайд оршдог.  

190.2 га бэлчээрийн талбайд 237037 толгой мал бэлчээрлэж байна. 2023 онд адуу 13567, үхэр 19746, хонь 115198 ямаа 88526, нийт 237037 толгой мал өвөлжиж, хаваржих бэлтгэлээ хангасан.

Газар тариалангийн  5537 га эргэлтийн талбайтай, жилд дунджаар 2815 га талбайд тариалалт хийж, 400 тн улаан буудай, 68 тн халтар арвай, 60 тн тосны ургамал хураан авдаг. 6,6 га талбайд төмс хүнсний ногоо тариалж 24  тн орчим ургац хураан авч зах зээлд нийлүүлж байна. Манай суманд 62 хувийн хэвшлийн аж ахуйн нэгж газар тариалан, жимс, жимсгэнэ, төмс хүнсний ногоо, мал эмнэлэг, ШТС, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж, гурил  тэжээл, талх нарийн боовны цех, арьс элдэж боловсруулах жижиг дунд үйлдвэрүүд тогтвортой ажиллаж байна. 

Байгаль, цаг уур:
Далайн түвшингээс 1200 м өргөгдсөн эх газрын сэрүүн уур амьсгалтай, уул, ус, гүвээ толгод бүхий хангай, тал хээр нутагтай. Мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Өвөлдөө 26-32 хэм хүйтэрдэг, зундаа 30-35 хэм халуун, өвөл 28,6 мм, зун 193,4 мм хур тундас ордог.
Газар нутаг:
Далайн түвшингээс 1200 м өргөгдсөн эх газрын сэрүүн уур амьсгалтай, уул, ус, гүвээ толгод бүхий хангай, тал хээр нутагтай. Мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Өвөлдөө 26-32 хэм хүйтэрдэг, зундаа 30-35 хэм халуун, өвөл 28,6 мм, зун 193,4 мм хур тундас ордог.
Нийт газар нутгийн хэмжээ 198,2 мян/ га. 

2024-10-07 00:00:00