Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- ИТХ
- Засаг дарга
- ЗДТГАЗАР
- Мэдээ
- Хууль эрх зүй
- Ил тод байдал
- Байгууллагууд
Рашаант сумын Соёлын төв нь 1963 онд Улаанбулангийн барилгатай болж Хөвсгөл аймгийн Соёлын хэлтэсийн даргын тушаалаар эрхлэгч Ламжавын Доржпалам, кино механикчаар Дэндэвийн Санга, номын санч Сэнгэсамбуу нарыг томилогдон ажиллаж эхэлсэн байна.
1964 онд сумын соёл урлагийн 3 хоног зохион байгуулагдаж Улсын эрдмийн драмын театрын бүжигчин Дамдинжав, аймгийн Соёлын ордны найруулагч багш Доёддорж нар 30 хүний бүрэлдэхүүнтэй тайлан тоглолт бэлтгэж аймгийн төвд сум орноо сурталчилж байсан.
Сумын соёлын төв нь хамгийн анх 1966, 1967 онд “Дөнгөхөө байлаа” хошин жүжиг 1968 онд “Далан худалч”, 1983 онд сумын залуу сайн дурын уран сайханчид дахин найруулан тавьсан байна. 1972 онд “Дууч бүсгүй” жүжиг, 1989 онд Д. Намсрай өөрийн зохиол “Алтан түлхүүр” жүжгийг найруулж байжээ. Мөн эрхлэгч Алтанхуягийн үед “Цогзолын цоохор”, “Гэрлийн байцаагч” зэрэг хошин жүжгүүдийг найруулан тавьж үзэгчдийн хүртээл болгосон байна.
1965 онд Соёлын төвийн эрхлэгч Л.Доржпалам нь цэргийн албанд татагдаж Жамъянчойнхор эрхлэгчтэй болж хөгжмийн багш үйлчлэгчээр Л.Лхагвасүрэн ажиллаж байгаад 1968 онд уг байгууллагын эрхлэгчээр томилогдож байжээ.
1986 онд сумын соёлын төвийн эрхлэгч Мархас, хөгжмийн багш Л.Лхагвасүрэн нар соёл хөдөлмөрийн хамтлагийн 7 хүний / Цогтсайхан, Энхболд, /бүрэлдэхүүнтэй байгуулж соёл урлагийн үйлчилгээ үзүүлж байжээ.
1989 онд дөрвөн хүний орон тоог цомхотгож Соёлын төвийн эрхлэгч гэсэн ганц орон тоотойгоор үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн.Зах зээлийн нийгэмд шилжсэн энэ үеэр Соёлын төвийн үйл ажиллагаа суларч улмаар бичиг баримт болон жижиг хэрэглэл энэ үед устаж үгүй болсон байна. Энэ түүхэн хугацаанд аймгийн хэмжээнд номын фондоо авч үлдсэн цөөхөн хэдэн соёлын төвүүдийн нэг юм.
2017 онд 240 хүний суудалтай стандартын соёлын төвийн барилгыг ашиглалтанд оруулсан.
2019 онд МУСГЗ, Зохиолч Дамбадаржаагийн Намсрайн нэрэмжит болсон.Соёлын төвийн дарга МУСТА Л.Баярцэнгэл, МУСТА Хөгжмийн багш Т. Алтан-Эрэдэнэ, Музей өвийн ажилтан С.Түмэннасан, Бүжгийн багш Х.Бүрэнжаргал, Номын санч Ч.Цэрэндэжид, Үйлчлэгч Д.Сарантуяа нар ажиллаж жилд 100 гаран үйлчилгээгээр 10000 гаран иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг хүргэж байна.
Номын сан нь 8500 ширхэг номын фондтойгоор жилд давхардсан тоогоор 700-д иргэдэд 3000 гаран номоор иргэд, сурагчдад үйлчилж байна.
2017 онд сумын иргэдийн дунд Бидний үлдээх өв” аяныг өрнүүлж иргэдээс 57 дэсийн 100 гаран музейн үзмэр эд өлгийн зүйл цуглуулж анх 2019 онд сумын музейг байгуулж 2023 онд сумын 100 жилийн ойн ажлын хүрээнд Рашаант сумын уугуул С. Цогтгэрэлийн “Гал гэрэл” ХХК 20 саяд тохжилт хийж өгсөн. Жилд давхардсан тоогоор 300-аад иргэдэд үйлчилж байна. Мөн Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд 600 гаран үл хөдлөх дурсгал, Хөдлөх дурсгал 100 гаран өвлөн уламжлагчидыг 56 өвлөн уламжлагчдын бүртгэн баримтжуулан ажилласан ба сумын угийн бичгийн хөтлөлт 70 хувьтай хөтлөгдсөн байна.