Танилцуулга
2025-01-21 09:59:19,   42

Рашаант сургууль  нь 1925 оны 8 сар буюу билгийн тооллын намрын дунд сарын шинийн нэгэнд тэр үеийн Цэцэрлэг мандал аймгийн Рашаант Булган уулын хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Рашаант сумын төвд нэг гэртэй “Хошууны тэнхим” нэртэй байгуулагдсан.

      Анх Сүрьеэ мээрэн багштай 50-иад сурагч хичээллэж хуучин монгол бичигт суралцаж байсан бөгөөд сурагчид хичээлийн хэрэгслийг өөрсдөө бэлтгэн, улсаас 8 янчаан олгож байжээ.

         1927 оноос 1-3 ангитай болж өргөжин 1929 онд анхны төгсөлтөө хийжээ. 1970 он хүртэл бага сургуулийн бүтэцтэй I-IY  анги төгсгөдөг байсан. 1970-1974  онд 7 жилийн дунд сургууль, 1974-1990 онд 8 жилийн дунд сургууль , 1990-2006 онд 10 жилийн дунд сургууль, 2007-2012 онд 11 жилийн сургууль, 2012-2015 онд 12 жилийн сургууль, 2016 оноос Ерөнхий боловсролын сургууль болсон. 2006 онд хошууны сүүлчийн ноён, номч эрдэмтэн Мэргэн гүн М.Гомбожаваар овоглосон түүхтэй.

2025-01-21 09:59:19