ИТХ-ын даргын мэндчилгээ

Өгөөж  дэлгэр ,үзэсгэлэн  төгс  ,  өгөөмөр нутгийнхаа  ард , иргэд, Эх орны өнцөг булан бүрт  суугаа уугуул,суугуул иргэдийнхээ  амар мэндийг айлтган мэндчилье.

            Рашаант нутгийнхаа хөгжил  цэцэглэлт,ирээдүйн сайн сайхны төлөө  эдийн засгийн чадавхтай, үйлдвэржсэн сум болох зорилт тавьж хичээж ажиллаж байна.

            Нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэх  их үйлсэд  гар сэтгэл нийлэн ажиллаж ирсэн үе үеийн  хурлын төлөөлөгчид  сумынхаа  хөгжил, цэцэглэлт, ард иргэдийнхээ амьдралын сайн сайхны төлөө  санаа тавьж, тусалж дэмжиж байдаг эрдэмтэд нутгийн зөвлөлийн хамт олон , нийт иргэддээ  эрүүл энх, сайн сайхан  бүхнийг хүсэн ерөөе.