Түүхэн замнал

 Сумын түүх

1725 онд Халхын гурван аймгийг 4 болгож Сайн ноён хан аймгийг байгуулахад түүний 19 хошууны нэг нь болж үе залгамжилсан хошуу ноён цол хэргэмээр Мэргэн гүний хошуу хэмээжээ.

Ардын засгийн газрын 1923 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 88 дугаар тогтоолоор аймгийн хуучин нэр ба чуулганыг өөрчлөхөд Цэцэрлэг Мандал уулын аймгийн Рашаант уулын хошуу дотроо 8 сум байсны нэг нь Рашаант сум байгуулагдан анхны даргаар нь Сосор гэдэг хүн сонгогдож байжээ.

Манай сум Хөвсгөл аймгийн  зүүн өмнөд хэсэгт оршдог ба өмнө талаараа Булган аймгийн Баян-Агт, баруун урд талаараа Архангай аймгийн Цэцэрлэг, бусад талаараа өөрийн аймгийн Төмөрбулаг, Тосонцэнгэл, Их-Уул сумдтай хиллэн Сэлэнгэ мөрний сав газарт Улаанбаатараас 518 км, Мөрөнгөөс 152 км зайд оршдог

Нутаг дэвсгэр, газар нутгийн  ангилал

Манай сум Хөвсгөл аймгийн  зүүн өмнөд хэсэгт оршдог ба өмнө талаараа Булган аймгийн Баян-Агт, баруун урд талаараа Архангай аймгийн Цэцэрлэг, бусад талаараа өөрийн аймгийн Төмөрбулаг, Тосонцэнгэл, Их-Уул сумдтай хиллэн Сэлэнгэ мөрний сав газарт Улаанбаатараас 518 км, Мөрөнгөөс 152 км зайд, далайн түвшнөөс 1200 м өргөгдсөн,  газар хөдлөлийн эрчим 8 балл, Хангай Хэнтийн уулархаг бүсэд орших  90 жилийн  түүхтэй сум билээ.

 Хүн ам зүй ба эдийн засгийн салбарын хөгжил

Манай сум одоогоор 1049  өрхийн 3682 хүн амтай. Үүний            эрэгтэй,       нь эмэгтэй.  16 хүртэл насны хүүхэд 1263, ахмад настан 273, хөдөлмөрийн насны 1089 иргэн байгаагаас мал аж ахуйн салбарт 1011, газар тариалангийн салбарт 48, төсвийн байгууллад 175, хувийн хэвшилд    иргэн ажиллаж  байна.

Засаг захиргааны 5 багтай ба 4 баг нь мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг. 2013 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу 637, үхэр 12231, хонь 73791, ямаа 65812 буюу нийт 158207 толгой мал тоологдсон.

 

                  

Газрын гадарга, хөрсний бүтэц

       Нийт газар нутгийн хэмжээ 198,2 мянган га ба үүний 134.4 мянган га нь бэлчээр, Рашаант сум нь Дулаан хаан, Өгөөмөр, Булган, Баянзүрх, Гасна хайрхан, Хөвсгөлийн нуруу зэрэг өндөр сайхан уул нуруутай. Газрын хөрсөн доороо чулуун нүүрс, шохойн чулуу, боржин, тугалга, зэсийн хүдэр зэрэг ашигт малтмалтай.

Гадаргын болон гүний усны нөөц

51.4 мянган га нь нуур, гол ус бүхий талбай эзэлдэг. Өргөн Сэлэнгэ, Асгат, Зүүн түрүү, Жаргалант, Цэнгэл, Бэлчир, Тохойн гол зэрэг тунгалаг сайхан усуудтай. Замаг сайтайгаараа шувуу бүхнийг цуглуулж зон олныхоо хэрэгцээт цайны болон малын тэжээлд хужрынхаа сайнаар нэрд гарсан Дөрөө нууртай билээ.

Ургамал, амьтны аймаг

Хүдэр, буга, бор гөрөөс, үнэг, чоно, шилүүс, хярс, өмхий хүрэн, дорго, солонго, хэрэм, чандага, жирх, туулай, тарвага, зурам, тул загас зэрэг ан амьтнаар элбэг.                                                      Шинэс, хус, бургас, улиас, харгана зэрэг мод, нэрс, гүзээлгэнэ, улаалзгана, хад, үхрийн нүд, мойл, сонгино, мангир, хүнхээл, гичгэнэ, ямаахай, цагаан төмс зэрэг жимс жимсгэнэ хүнсний хэрэгцээний ургамал ургадаг.  

Газар зүйн онцлог

Тус сум нь Дулаан хаан, Өгөөмөр, Булган, Баянзүрх, Гасна хайрхан, Хөвсгөлийн нуруу зэрэг өндөр сайхан уул нуруутай. Өргөн Сэлэнгэ, Асгат, Зүүн түрүү, Жаргалант, Цэнгэл, Бэлчир, Тохойн гол зэрэг тунгалаг сайхан гол мөрөнтэй.

Монгол оронд байдаг чанар сайтай цайны хужир бүхий 2 нуурын нэг Дөрөө нуур тус суманд байдаг бөгөөд иргэд цайны хужир авахаас гадна мал сүргийнхээ тарга хүч, ашиг шимийг нэмэгдүүлэхэд өргөн ашигладаг. Газрын хөрсөн доороо чулуун нүүрс, шохойн чулуу, боржин, тугалга, зэсийн хүдэр зэрэг ашигт малтмалтай.

Цаг уурын нөхцөл

Эх газрын сэрүүн уур амьсгалтай

 

  • Өвөлдөө 26-32 хэм хүйтэрч, 28,6 мм тундас ордог
  • Зундаа 30-35 хэм халуун, 193,4 мм хур тундас ордог.