Иргэдээ сонсох жилийн хүрээнд сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Рашаант сумын ИТХ-ын даргаар ахлуулсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулах  ажлын хэсэг нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр суманд ААН байгууллага, дэлгүүрийн худалдагч нарын санал хүсэлтийг сонсож, сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.  Хэлэлцүүлэгт: Нийтийн бие засах газрын асуудал, эрх зүйн сургалтаар дэлгүүрийн худалдагч нарт тавигдах шаардлага, хориглох зүйл, татварын мэдээлэл, согтууруулах ундаа худалдаалах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түтгэлзүүлэх, хүчингүй болгох журам, ААНБ-ын тооллогоор хийж, иргэн таны мэдлэгт зэрэг гарын авлага түгээсэн байна.