
ХӨВСГӨЛ АЙМГИЙН РАШААНТ СУМ
Хөвсгөл аймгийн Рашаант сум 1923 онд байгуулагдсан. Хуучнаар Сайн ноён хан аймгийн Мэргэн гүний хошуу.
Тээл, Талын ус, Энх тал, Цэнгэл, Их-Ац гэсэн 5 багтай, нийт 1049 өрхийн 3682 хүн амьдардаг.
Байршил:
Хөвсгөл аймгийн зүүн өмнөд хэсэгт:
- Улаанбаатар хотоос 520км
- Аймгийн төвөөс 154км зайд байрладаг.
-
Өмнө талаараа Булган аймгийн Баян-Агт, баруун урд талаараа Архангай аймгийн Цэцэрлэг, бусад талаараа өөрийн аймгийн Төмөрбулаг, Тосонцэнгэл, Их-Уул сумдтай хиллэн Сэлэнгэ мөрний сав газарт оршдог.
Байгаль, цаг уур:
Далайн түвшингээс 1200 м өргөгдсөн эх газрын сэрүүн уур амьсгалтай, уул, ус, гүвээ толгод бүхий хангай, тал хээр нутагтай. Мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Өвөлдөө 26-32 хэм хүйтэрдэг, зундаа 30-35 хэм халуун, өвөл 28,6 мм, зун 193,4 мм хур тундас ордог.
Газар нутаг:
Далайн түвшингээс 1200 м өргөгдсөн эх газрын сэрүүн уур амьсгалтай, уул, ус, гүвээ толгод бүхий хангай, тал хээр нутагтай. Мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Өвөлдөө 26-32 хэм хүйтэрдэг, зундаа 30-35 хэм халуун, өвөл 28,6 мм, зун 193,4 мм хур тундас ордог.
Нийт газар нутгийн хэмжээ 198,2 мян/ га. Үүнээс:
Бэлчээр 121,3 мян/га
Ой мод 64,5 мян/га
Хадлангийн талбай 5,2 мян/га
Тариалангийн талбай 4,9 мян/га
Нуур, гол, ус бүхий талбай 1,0 мян/га
Бусад 1,3 мян/га
Хүн ам:
Бүгд |
Үүнээс |
Бүгдээс |
Хөдөлмөрийн насны хүн ам |
Эдийн засгийн идэвхитэй хүн ам |
Бүртгэлтэй ажилгүйчүүд |
|||
эрэгтэй |
эмэгтэй |
0-16 насны |
17-/эр 60 эм 55 хүртэл |
Эр 61, эм 55-аас дээш |
||||
3629 |
1780 |
1849 |
1434 |
1057 эр 1003 эм |
79 эр 76 эм |
1968 |
1712 |
173 |
Өрх:
Бүгд |
Үүнээс |
Малчин өрхийн хүн амын тоо |
Сумын төвийн хүн амын тоо |
||||
Малчин өрх |
Сумын төвийн өрх |
Хүүхэд |
Ажиллах хүч |
Тэтгэврийн |
Хүүхэд |
Насанд хүрэгсэд |
|
1034 |
619 |
309 |
860 |
1074 |
297 |
361 |
715 |
Шилжилт хөдөлгөөн:
Он |
Шилжин ирэгсэд |
Шилжин явагсад |
зөрүү |
2008 |
40 |
53 |
-13 |
2009 |
41 |
83 |
-42 |
2010 |
71 |
115 |
-44 |
2011 |
19 |
95 |
-76 |
2012 |
24 |
62 |
-38 |
ЭДИЙН ЗАСАГ .
Сумын хэмжээнд нийт 18 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 982,0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 14588,0 мянган төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Тус суманд 30-ад хувиараа аж ахуй эрхлэгчид бизнес эрхэлж ХХОАТ болон үл хөдлөх хөрөнгийн албан татварт 4,0-5,0 сая төгрөгийн орлого төвлөрүүлж байгаа нь орон нутгийн орлогод томоохон нөлөө үзүүлж байна.
Эдийн засгийн бүтэц:
Мал аж ахуйн салбар 70%, газар тариалан 25%, худалдаа үйлчилгээ 5%-ийг эзэлж байна.
Ажиллах хүч салбараар
Салбар |
Хэмжих нэгж |
Нийт |
Мал аж ахуй |
Хүн |
1074 |
Газар тариалан |
Хүн |
105 |
Худалдаа үйлчилгээ |
Хүн |
63 |
Нийт дүн |
Хүн |
1242 |
Сумын хэмжээгээр нийт 172,1 мянган толгой малтай, малчин өрх 619, малтай өрх 740 байгаа нь сумын нийт өрхийн 71,6 хувийг эзэлж байна.
2012 онд сумын хэмжээгээр 1860га талбайд үр тариа, 13га талбайд төмс, хүнсний ногоо, 10га талбайд тэжээлийн ургамал тариалж 3142тн үр тариа, 89тн төмс, 33,6тн хүнсний ногоо, 60 тн тэжээлийн ургамал хураан авсан байна.
Малын бүтэц:
Инженерийн дэд бүтэц :
Зам тээвэр. Манай сумаар Улаанбаатар-Мөрөнгийн чиглэлийн тээврийн зам дайран өнгөрдөг ба улсын чанартай замгүй, шороон замтай, даваа бартаатай, засварлах шаардлагатай, Сэлэнгэ мөрөнг хөвдөг гүүрээр гаталдаг.
Цахилгаан хангамж: Сумын төв нь 1998 онд Эрдэнэт-Булган-Архангай цахилгаан түгээх сүлжээ компаний төвлөрсөн эрчим хүчинд Архангай аймгийн Цэцэрлэг сумаар дамжуулан холбогдосон, 10квт-ийн дэд станцтай боловч оргил ачааллын үед тогны хүчдэл хангалтгүй, хэрэгцээ шаардлага хангадаггүй, тогны хэлбэлзэл ихтэй байдаг, цаашид эрчим хүчний хангамж сайжруулах онцгой шаардлагатай.
Ус хангамж: Сумын төвд 3 гүний худаг үйл ажиллагаа явуулдаг ба иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд зөөврөөр хэрэглэдэг. Мөн хүүхдийн цэцэрлэг, Рашаант-Угтаал хоршооны махны үйлдвэр өөрийн хашаандаа гүний худагтай.
Ариутгах татуурга: Хүүхдийн цэцэрлэг 30м3 бохирын цооногтой, зөөврөөр ариутгах зориулалттай боловч зөөврийн машин байдаггүй улмаас ашиглалт зогссон. Хүн эмнэлэг 16м3 цооногтой, цэвэр бохир усны шугам муу тул ашиглаагүй байна.
Дулаан хангамж: Сумын төвийн 12 жилийн сургуульд 2, ЗДТГ-т 1, эмнэлэгт 1, хүүхдийн цэцэрлэгт 1, аж ахуйн нэгж, үйлчилгээний 6 цэгт тус бүрд 1 уурын зуух тус тус ажилладаг ба бусад аж ахуйн нэгж байгууллага, айл өрх ердийн халааллтай. Эдгээр нь жилд 6900м3 мод, 180тн нүүрс түлшинд хэрэглэдэг. Цаашид төвлөрсөн халаалт шаардлагатай.
НИЙГЭМ .
Орон сууцны хангамж
Суманд 1960-1980-аад онд баригдсан 2 айлын 4 сууц, 4 айлын 2 сууц байгаа ба тэдгээр нь хувьчлагдан, иргэд өөрсдөө засварлан сууцны зориулалтаар ашиглаж байна. Сумын хэмжээнд аж ахуйн аргаар барьсан өвлийн сууцтай өрх 304, гэрт амьдардаг 730 өрх байна.
Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж
- 320 хүүхдийн хичээлийн байр – 1
- Зориулалтын бус бага сургуулийн хичээлийн байр – 1
- 120 хүүхдийн дотуур байр – 1
- 12х18 спорт заал – 1
- Биеийн тамирын талбай – 1
- Сургуулийн гал тогооны байр – 1
- 100 хүүхдийн цэцэрлэг – 1
- 15 ортой эмнэлэг – 1
- Соёлын төв – 1
- Засаг даргын Тамгын газар – 1
- Цагдаагийн кабон - 1
- Ахуйн үйлчилгээний байр – 1
- Банк – 2
- Халуун ус – 3 /2-4 ширшүүр нийт 9/
- Багийн төв – 4 /улаан булан/
Боловсрол
Ерөнхий боловсролын 12 жилийн ахлах сургуулийн 28 бүлэгт 726 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 15 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 98,6 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд 30 багш хамрагдсан.
Сургуулийн өмнөх боловсролын “Цэнгэлийн ирээдүй” төрийн өмчит цэцэрлэгийн үндсэн сургалтанд 180, гэр цэцэрлэгт 85 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 90,5 хувьд хүрсэн.
Эрүүл мэнд
Суманд төрийн өмчит 11 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 17 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна. 2012 онд нийт 73 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэндэлгүй байна. Нийт өвчлөлөөс халдварт бус өвчлөл 367, осол гэмтэл 34, халдварт өвчлөлийн 2 тохиолдол гарсан байна.
Соёл, спорт
Сумын соёлын төв нь соёл олон нийтийн ажил, сургалт сурталчилгаа, үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, угийн бичиг, үндэсний хөгжим, ардын бүжиг, дууны дугуйлан хичээллүүлэх, номын сангийн үйл ажиллагаа зохион байгуулан ажиллаж байна. Соёлын төвийн барилга нь 1962 онд улаан булангийн зориулалттай, 100 хүний суудалтай ашиглалтанд орж байсан ба ашиглалтын хугацаа дууссан, МХГ-ын “ашиглах боломжгүй” гэсэн дүгнэлт гарсан. Цаашид шинэ байртай болох шаардлагатай. 12 жилийн сургуулийн дэргэд 12х18 хэмжээний спорт заал баригдаж 2011 онд ашиглалтанд орсон, спортын төрөл бүрийн арга хэмжээг тус зааланд явуулж байна.
Тус суманд 4 жижиг өрөө бүхий ахуйн үйлчилгээний байр 2011 ашиглалтанд орсон боловч өрөөний хүрэлцээ муу, халаалтын системийн доголдлоос шалтгаалан хүйтний улиралд ашиглагддаггүй. 19 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 4 цэг, үсчин гоо сайхны 2, оёдлын 5, нийтийн халуун усны 2, фото хэвлэлийн 2 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Ажилгүйдэл, ядуурал
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 173 байна. Тус суманд 462 өрхийн 1746 иргэн ядуу, 71 өрхийн 246 иргэн нэн ядуу, 453 өрхийн 1443 иргэн дундаж, 48 өрхийн 191 иргэн боломжийн амьдралтай гэж тооцож байна.
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА .
Хот байгуулалт, газрын харилцаа
Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй. Сумын төвийн суурьшлын бүс сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэх хандлагатай байна.
Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:
- Орон сууц, олон нийтийн бүс 15га
- Ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 5га
- Хөдөө аж ахуйн бүс 5га
- Худалдаа, үйлдвэрлэлийн бүс 10га
- Гэр хорооллын бүс 100га
Өнөөгийн байдлаар 94 иргэн 10,8га газрыг гэр бүлийн зориулалтаар өмчилж, 428 иргэн, аж ахуйн нэгж байгууллага өвөлжөө, хаваржааны зориулалтаар 174,2га газар, газар тариалангийн зориулалтаар 3 аж ахуйн нэгж 2378га газар, 14 иргэн 457,1га газар, төмс хүнсний ногооны зориулалтаар 34 иргэн 32,1га газар, амралт, рашаан сувилал, аялал жуулчлалын зориулалтаар 5,3га газар тус тус эзэмшиж байна.
Барилга
Тус суманд 2012 онд 228452,7 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн ба үүнээс 136771,3 мянган төгрөгийн барилга угсралт, засварын ажил хийгдэж гүйцэтгэл 100% байна.