
Өргөдөл гомдлын мэдээ
Хөвсгөл аймгийн Рашаант суманд 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар сумын хэмжээнд иргэдээс төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээг ЗДТГ-ын хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн гаргалаа.
2022 оны 1 дүгээр улирлын байдлаар сумын хэмжээнд нийт 129 өргөдөл хүсэлт бүртгэгдэж, 129 өргөдөл буюу 100%-ийг шийдвэрлэж хариу өгсөн байна. Хэлбэрийн хувьд 116 өргөдөл нь бичгээр ирүүлсэн байна.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал : Өргөдөл, гомдол, хүсэлт ирүүлээгүй байна.
Засаг даргын Тамгын газар: Нийт 116 өргөдлөөс: Хүсэлт-116, Гомдол-0, Санал-0 Нийгмийн халамж, үйлчилгээтэй холбоотой 57, 49,1% Нийгмийн даатгалтай холбоотой 25, 21.5% Иргэний бүртгэлтэй холбогдох 21, 18.1% Алдарт эхийн 2-р одон 13, 11.2%
Эрүүл мэндийн төв: Нийт 2 өргөдлөөс: Хүсэлт-2, Гомдол-0, Санал-0 Ажилд орохыг хүссэн 2, 100%
Ерөнхий боловсролын сургууль : Нийт 4 өргөдлөөс: Хүсэлт-4, Гомдол-0, Санал-0, Ажилд орохыг хүссэн 4, 100%
Сургуулийн өмнөх боловсролын байгууллага: Нийт 7 өргөдлөөс: Хүсэлт-7, Гомдол-0, Санал-0, Ажилд орохыг хүссэн 6, 85.7% Ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн 1, 14.3%
Соёлын төв: Өргөдөл, гомдол, хүсэлт ирүүлээгүй байна.
Хууль бидний амьдралд сарын аяны хүрээнд иргэдэд иргэдээс төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэх тухай хуулийн сургалт сурталчилгаа, гарын авлага түгээж ажилласан.