Талархал

Төрөлх нутгийн зон олон ахан дүүс, азай буурлууд  та бүхэнд энэ өдрийн амар мэндийг энэхүү албан ёсны цахим хуудасаараа дамжуулан айлтган мэндчилье.

Өнөө жил нь өвөлжилт, хаваржилтийн байдал хүндэрч олон удаагийн давтамжтай цас орж сумын ихэнх нутгаар цасан болон мөсөн бүрхүүл тогтож эрдэнэт мал сүрэг маань онд мэнд орход нэн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэний улмаас та бүхэнтэйгээ хамтран дараахь арга хэмжээнүүдийг авч ажиллалаа.

Рашаант сумын  өвөлжилтийн бэлэн байдлыг хангах хүрээнд бэлтгэсэн фондны 40тн өвсийг өвс тэжээлийн дутагдалд орсон 600 гаруй малчин өрхөд захиалгын дагуу хүргүүлэв.

Улсын онцгой комиссын шийдвэрээр  үнэгүй олгогдсон 20 тн өвсийг тээврийн зардалаар,  25тн тэжээлийг 50% хямдралтай үнээр  нийт 370 гаруй өрхөд  хүргэсэн байна.

Хүнс хөдөө аж ахуйн яамнаас хөнгөлөлттэй  тэжээлийг Дархан уул аймаг дахь Улаанбаатар гурил ХХК- аас 40тн тэжээлийг 10 хувийн хямдралтай үнээр /нэг бүрийн  үнэ нь 11000 төг/  малчин өрхөд өглөө.  Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл Дархан уул аймгаас ирсэн  тэжээлийн тээврийн зардал болох 6 сая төгрөгийг хандивлаж хамтран ажиллав.

Хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор байгаль цаг агаарын хүнд нөхцөлд  байгаа нутгийн малчдад туслах сайн үйлсийн аянд нэгдэж, уриалга гаргаж хамтран ажиллаж, тусламж дэмжлэг үзүүлж байгаа Улаанбаатар хот болон аймаг орон нутаг дахь нутгийн зөвлөлүүд, иргэд,  төрийн болон төрийн бус байгууллагууд та бүхэндээ ТАЛАРХАЛ  илэрхийлье.                        Хүндэтгэсэн: Рашаант сумын Засаг дарга Д.Өнөрболд