Эрх зүйн хөтөч өдөрлөг-2019

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Засгийн газрын 2019 оны 23 дугаар тогтоолоор 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, Рашаант сум 2019 оныг “Хүүхэд хамгаалал, өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж  уг зорилтыг хангах ажлын хүрээнд төрийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилах, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх,  мэдээлэл сурталчилгааны арга хэмжээг 11 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгууллаа. "Эрх зүйн хөтөч"  өдөрлөг тусгай удирдамжийн дагуу хэсэгчлэн  хийсэн. Хамрагдсан иргэдийн тоо-140, Эрх зүйн  мэдээлэл авсан иргэд\-140, түгээсэн гарын авлага-1000 гаруй болсон.