Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Ц.Наранхурц ИТХ-ын дарга 99885701
Ч.Батдорж Засаг дарга 99049922
Д.Өнөрболд Засаг даргын орлогч 99153216
Б.Саранцэцэг Тамгын газрын дарга 99978044
Б.Байгаль Дотоод ажил хариуцсан түшмэл 99388944


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
НӨАТ-н тухай хуулиас
НӨАТ-н тухай хуулиас
Нийтэлсэн: 2 жил өмнө

НӨАТ-ын урамшууллын тухай Татварын нэгдсэн системд холбогдсон ААН буюу борлуулагчаас бараа ажил үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн өөртөө хэрэглэх зориулалтаар худалдан авалт хийсэн хувь хүнд сугалааны дугаар бүхий төлбөрийн баримтыг кассын төхөөрөмжөөс хэвлэн өгөх систем юм. Та татварын нэгдсэн системд холбогдсон албан татвар суутган төлөгч аж ахуйн нэгжээс хэвлэсэн төлбөрийн баримтаар сугалааны урамшуулалд оролцох мөн төлсөн НӨАТ-ын 20 хүртэлх хувийг буцаан авах боломж бүрдэнэ. Урамшуулалд хэрхэн хамрагдах Татварын албан ёсны төлбөрийн баримтыг эцсийн хэрэглээндээ авсан иргэн буюу албан татвар төлөгч та НӨАТ-ын урамшуулалд хамрагдана. Урамшуулалд хамрагдахын тулд та http://www.ebarimt.mn цахим хуудсанд хандаж хэрэглэгчийн бүртгэлийг үүсгэх шаардлагатай. Урамшууллаа авахын тулд цахим хуудсанд бүртгүүлсэн хэрэглэгчийн бүртгэлээ дараах мэдээллийг үнэн зөв бөглөж баталгаажуулна. * Овог * Нэр * Регистрийн дугаар * Цахим шуудангийн хаяг * Холбоо барих утасны дугаар * Монгол Улсад бүртгэлтэй банкны нэр, дансны дугаар Таны худалдан авалт дараах нөхцөлийг хангасан тохиолдолд НӨАТ-ын урамшуулалд хамрагдах боломж үүснэ. * Татварын нэгдсэн систем холбогдсон борлуулагчаас бараа үйлчилгээ худалдан авсан байх * Татварын нэгдсэн системээс баталгаажсан сугалааны дугаарын мэдээлэл агуулсан төлбөрийн баримтыг авсан байх * Сугалааны тасалбарыг http://www.ebarimt.mn цахим хуудсанд 15 /арван тав/ хоногийн дотор бүртгүүлсэн байх Урамшууллыг олгохдоо татвар нэгдсэн системд борлуулагчийн илгээсэн төлбөрийн баримтын мэдээлэл болон худалдан авагчийн бүртгүүлсэн төлбөрийн баримтын мэдээлэл хоорондоо нийцэж байгаа үед урамшууллыг иргэнд олгоно.