2018 оны 3 дугаар улирлын өргөдөл, гомдлын шийдвэрлэлт

СУМЫН ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛТЭНД

 ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ДҮН

\ 2018 оны  3 дүгээр улирлын байдлаар\

 

 

2018.09.13

 

 Хөвсгөл аймгийн Рашаант сумын хэмжээнд 2018 оны 3 дугаар улирлын  байдлаар иргэдээс төр захиргааны байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн үйл ажиллагаанд ЗДТГ-ын дотоод ажил, эрх зүйн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Байгаль хяналт-шинжилгээ үнэлгээ хийлээ.

 Тус суманд 3 дугаар улирлын байдлаар шийдвэрлүүлэхээр 781 өргөдөл, гомдол, санал, хүсэлт  ирүүлсэн байна. Үүнээс: бичгээр 741, утсаар хандсан 4, биечлэн уулзсан 56 байна.

Байгууллага бүрээр нь авч үзэхэд:

Ø  ИТХурал-  65 өргөдөл 100,0%-тай

Ø  ЗДТГазар-6651 өргөдөл 93.4%-тай

Ø  Эрүүл мэндийн төв-7 өргөдөл 100%-тай

Ø  ЕБС- өргөдөл 40 өргөдөл 100%-тай

Ø  СӨБ- 4 өргөдөл 100%-тай

Ø  Соёлын төв-  0 өргөдөл .0%-тай тус тус  ирүүлсэн байна. Шийдвэрлэлтийн байдал нийт дундаж үнэлгээгээр 94.4%-тай байна.

Ø  Хуулинд заасан хугацаанд нь шийдвэрлэсэн өргөдөл - 737 

Ø  Шийдвэрлүүлэхээр бусад байгууллагад шилжүүлсэн -0

Ø  Хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн-0

Ø  Шийдвэрлэх хугацаа болоогүй- 44 өргөдөл, гомдол, санал, хүсэлт  байна. 

         Ирсэн өргөдлүүдийг төрөл, агуулгаар  төрийн байгууллага тус бүрээр зонхилж байгаа асуудлыг тоо, эзлэх хувиар 3 дугаар хүснэгтэнд тооцож гаргасан болно.

Рашаант сумын ЗДТГ иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл санал, гомдлыг холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актуудад нийцүүлэн шийдвэрлэн  ажиллаж байна.  

           Иргэдийн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг төсвийн байгууллагын бичиг хэргийн эрхлэгч нар хүлээн авч бүртгэлд тусгаж,  байгууллагуудын дарга, эрхлэгч, захирал нар хяналт тавин ажиллаж байна.

            Рашаант сумын ЗДТГазар нь өргөдөл, санал гомдлыг шийдвэрлэхдээ Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон хуульд нийцүүлэн гаргасан МУ-ын Засгийн газрын “Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай”   2005 оны 67 дугаар тогтоол,  “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт батлах тухай”  2009 оны 143 дугаар тогтоолуудыг үндэслэл болгон өргөдөл гомдлыг шийдвэрлэж ажилласан байна..

 

 

 

 

 

ТАЙЛАН БИЧСЭН: ДОТООД АЖИЛ, ЭРХ ЗҮЙН

 СУРГАЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН                             Б.БАЙГАЛЬ

ХЯНАСАН: ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА                     Б.САРАНЦЭЦЭГ

Байгууллагын нэр Нийт ирсэн өргөдөл гомдлын тоо Шийдвэрлэлт Шийдвэрлэлт /%/
Шийдвэрлэж хариу өгсөн Бусад байгууллагад шилжүүлсэн Хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн Хугацаа болоогүй
1 ИТХурал 65 65       100%
2 ЗДТГ 665 621     44 93.4%
3 Эрүүл мэндийн төв 7 7       100%
4 Сургууль 40 40       100%
5 Цэцэрлэг 4 4       100%
6 Соёлын төв 0 0        
  ДҮН 781 737 0 0 44 94.4%

 

Байгууллагын нэр Нийт ирсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт Үүнээс
Бичгээр 11-11 төвөөр Цахим хэлбэрээр Утсаар хандсан Биечлэн уулзсан Бусад
1 ИТХурал 65 5     4 56  
2 ЗДТГ 665 665          
3 Эрүүл мэндийн төв 7 7          
4 Сургууль 40 40          
5 Цэцэрлэг 4 4          
6 Соёлын төв 0 0          
  ДҮН 781 721     4 56