2018 оны эхний хагас жилийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт

СУМЫН ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛТЭНД
 ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ДҮН
\ 2018 оны   эхний хагас жилийн байдлаар\
 
2018.06.13
 
  Эхний хагас жилийн  байдлаар ирсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн үйл ажиллагаанд дотоод ажил, эрх зүйн сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Байгаль хяналт-шинжилгээ үнэлгээ хийлээ.
   Эхний хагас жилийн  байдлаар нийт 628 өргөдөл гомдол ирсэн байна. Үнээс бичгээр 578, Биечлэн уулзсан 50  байна.
Байгууллага бүрээр нь авч үзэхэд:
ИТХурал-  52 өргөдөл 100,0%-тай.
ЗДТГазар- 555 өргөдөл 86.4%-тай
Эрүүл мэндийн төв-2 өргөдөл 100%-тай
ЕБС- өргөдөл 12 өргөдөл 100%-тай
СӨБ-7 өргөдөл 100%-тай
Соёлын төв-0 өргөдөл   тус тус  ирүүлсэн байна. Шийдвэрлэлтийн байдал дундаж үнэлгээгээр 94.5%-тай байна.
Шийдвэрлэж хариу өгсөн - 553  
Шийдвэрлүүлэхээр бусад байгууллагад шилжүүлсэн -0 
Хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн-0
Шийдвэрлэх хугацаа болоогүй- 75 өргөдөл  байна.  
Рашаант сумын ЗДТГ иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл санал, гомдлыг холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актуудад нийцүүлэн шийдвэрлэн  ажиллаж байна.   
           Иргэдийн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг төрөлжүүлэн багцалж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ЗДТГ-ын ажилтнууд, төсвийн байгууллагын менежерүүдэд хариуцуулав.
Рашаант сумын ЗДТГазар нь өргөдөл, санал гомдлыг шийдвэрлэхдээ Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон хуульд нийцүүлэн гаргасан МУ-ын Засгийн газрын тогтоолуудыг үндэслэл болгон өргөдөл гомдлыг шийдвэрлэж ажиллалаа.