
Төрийн албан хаагчдын зөвлөгөөн
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгын газар нь төрийн албан хаагчдын "Ёс зүйт-Манлайлал" зөвлөгөөнийг зохион байгуулав. Зөвлөгөөнд сумын төрийн байгууллагуудын 130 гаруй төрийн албан хаагч оролцож, төрийн албаны шинэтгэлийг үр дүнд хүргэх, шинэ сэргэлтийн бодлогыг сум, орон нутагт хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг дээшлүүлэх цогц чадамжийг төрийн албан хаагчдад эзэмшүүлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр мэдээлэл санал, хэлэлцүүлэг хийлээ.
Зөвлөгөөнд оролцогч төрийн албан хаагчдад хандаж зөвлөмж, уриалга гаргахаар болжээ.
Мөн Рашаант сумын төрийн албан хаагчдын дунд "Ёс зүйт-Манлайлал" урлаг, спортын наадам зохион байгуулагдсан байна.

.jpg)

