“ Хууль бидний амьдралд” эрх зүйн хөтөч арга хэмжээ

Хөвсгөл аймгийн Рашаант суманд  2022 оны  2 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрх зүйн хөтөч арга хэмжээний дагуу “ Хууль бидний амьдралд” эрх зүйн сарын ажлыг удирдамж, төлөвлөгөө, ЗДТГ-ын даргын тушаалыг үндэслэн зохион байгууллаа.
Үүнд: Тээл багийн нийт 171 өрхөөс 136 өрхийн  79% буюу 148 иргэдийг, Талын ус багийн нийт  228 өрхөөс 144 өрхийн  63% буюу 153 иргэдийг, Энхтал баг нийт 163 өрхөөс 151 өрхийн  92% буюу 186 иргэдийг,  Цэнгэл багийн нийт 285 өрхөөс 82 өрхийн  28% буюу 87 иргэдийг,     Их-Ац багийн  нийт 236 өрхөөс 221 өрхийн  93% буюу 240 иргэдийг эрх зүйн сургалт сурталчилгаанд тус тус хамруулсан.
“Хууль бидний амьдралд” эрх зүйн сарын ажлын хүрээнд байгаль орчны багц хууль болон байгаль орчны гэмт хэрэг зөрчил, түүний хор нөлөө, зөрчлийн хууль, иргэдээс төрийн захиргааны байгууллага,  албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэх тухай хууль, мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, ойн гайхамшиг, таниас ганц мод-бид бүгдээс ой, “Ногоон суварга босгоё” аян, хог хаягдлын тухай хууль, усны зохистой хэрэглээ, мод бэлтгэх журам гэх мэт 12 чиглэлийн эрх зүйн  сургалт сурталчилгааг 27 удаа сумын нийт 1083 өрхөөс 744 өрхийн  68% буюу 817 иргэдийг эрх зүйн сургалт сурталчилгаанд хамруулж, 1634 ширхэг гарын авлага материалуудыг түгээж ажилласан байна.