ЗИС-Хандивын жагсаалт

 “Зүтгэл, Итгэл, Санаачилга"-ыг дэмжих жилийн хүрээнд Рашаант сумын нутгийн зон олон, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, УБ хот дахь Ахмадын хороо, УБ хотын ахмадууд, Орхон аймаг дахь нутгийн зөвлөл, Хөвсгөл аймаг дахь нутгийн зөвлөл,  сумын ИТХ, ЗДТГ, ЕБС, СӨБ, ЭМТ, Соёлын төв, Төрийн банк, Цаг уурын хамт олон, “Зул”, “Талын Монгол”, “Оргих шим” дэлгүүрүүд  маань малчдад туслах сайн үйлсийн аян, коронавирүсийн эсрэг хамтдаа аянд нэгдэж, уриалга гарган хандив өгч  гар сэтгэл нэгдэн,  нэгдмэл нэг зорилгын дор өнөөдрөөс илүү маргаашийг бий болгохийн төлөө итгэл сэтгэлд тулгуурлан хамтдаа зүтгэсэн та бүхний минь хийморь сүлд бадарч, буян заяа тэгш дүүрэн, эрүүл энх, саруул сайхан байж сайн үйлс бүхэн нь дэлгэрэх болтугай.