УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДСАН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ

Хот байгуулалт, газрын харилцаа

Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй. Сумын төвийн суурьшлын бүс сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэх хандлагатай байна.

Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:

    Орон сууц, олон нийтийн бүс 15га
    Ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 5га
    Хөдөө аж ахуйн бүс 5га
    Худалдаа, үйлдвэрлэлийн бүс 10га
    Гэр хорооллын бүс 100га

Өнөөгийн байдлаар 94 иргэн 10,8га газрыг гэр бүлийн зориулалтаар өмчилж, 428 иргэн, аж ахуйн нэгж байгууллага өвөлжөө, хаваржааны зориулалтаар 174,2га газар, газар тариалангийн зориулалтаар 3 аж ахуйн нэгж 2378га газар, 14 иргэн 457,1га газар, төмс хүнсний ногооны зориулалтаар 34 иргэн 32,1га газар, амралт, рашаан сувилал, аялал жуулчлалын зориулалтаар 5,3га газар тус тус эзэмшиж байна.

Барилга

Тус суманд 2012 онд 228452,7 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн ба үүнээс 136771,3 мянган төгрөгийн барилга угсралт, засварын ажил хийгдэж гүйцэтгэл 100% байна.

Банк

Сургууль

Цаг уур

Соёлын төв