2019 оны бүтээн байгуулалт

Рашаант суманд 2,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй эрчим хүчний бүтээн байгуулалт хийгдэж  2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нээлтийн туузаа хайчиллаа. Тухайлбал Тариалан сумаас Рашаант сум хоорондын 35 кВ - ийн 50км шугам, 630 кВа чадалтай 35/10 кВ-ийн дэд станцын барилга угсралтын ажлууд хийгдсэн юм. Ингэснээр хүчдэлийн уналтаас болж индүү, плитка ч ашиглаж чаддаггүй байсан айл өрхүүд найдвартай эх үүсвэртэй холбогдож мөн бусад үйлдвэрлэл эрхлэгчид техник тоног төхөөрөмжөө сайжруулах хүчин чадлаа нэмэгдүүлэх бүрэн боломжтой боллоо.