СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ

Тус сум нь “Бүс нутгийн үйлдвэрлэлийн төв“ сум болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

  • Үйлдвэрүүдийн ажиллах хэвийн үйл ажиллагааг хангах, цаашид өргөжүүлэхийн тулд сумын дэд бүтцийг сайжруулах
  • Бүтээгдэхүүн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор зам харилцааг сайжруулах
  • Үйлдвэрлэл өргөжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх замаар ажлын байр бий болгох