Сумын хөгжлийн зорилт
СУМЫН ХӨГЖЛИЙН АЛСЫН ХАРАА
БАЙГАЛЬ ЭКОЛОГИЙН ТЭНЦВЭРИЙГ ХАДГАЛАН ҮР АШИГТАЙ ШУДРАГА БИЗНЕС, ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ БҮХ ТАЛААР ХАНГАСАН, ДЭД БҮТЦИЙН ДАВУУ ХӨГЖИЛД ТҮШИГЛЭСЭН ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ, ГАЗАР ТАРИАЛАН, ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙ БҮХИЙ ЭДИЙН ЗАСГИЙН ЧАДАВХТАЙ СУМ БОЛНО.
4.2. Сумын хөгжилд баримтлах зарчим, эрхэмлэх зүйл, хөгжлийн тэргүүлэх чиглэл
4.2.1. Баримтлах зарчим
- Ардчилсан, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах;
- Сумынхаа хөгжилд иргэн бүр хувь нэмрээ оруулах, манлайлах нөхцлийг бүрдүүлэх;
- Зах зээлийн эдийн засагт суурилсан хөгжлийн бодлого, стратегийг хэрэгжүүлэх оновчтой бүтцийг бий болгох;
- Хөрөнгө нөөцийг бүрдүүлэх, тэргүүлэх чиглэл, эрэлт хэрэгцээнд суурилан хуваарилах, түүнийг ил тод байлгах, зарцуулалтыг хянан гүйцэтгэлийн үр дүнг үнэлж дахин төлөвлөх;
- Бүх талын түншлэлд суурилах;
- Нөхцөл байдлын өөрчлөлтөд уян хатан зохицох чадамжтай болох;
- Бүх шатанд хуулиа дээдлэх, хариуцлага хүлээх чадвартай, ил тод байх.
4.2.2. Рашаантчуудийн эрхэмлэх зүйл
Сумын хөгжлийн бодлого, чиглэлтэй уялдуулан дор дурдсан зүйлсийг эрхэмлэн дээдэлнэ:
- Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиудын үзэл баримтлалыг мөрдлөг болгон дагах;
- Шударга амьдарч, ажиллах, хоорондоо болон бусадтай эвтэй, найрсаг байх;
- Хувь хүн, сумынхаа хөгжил дэвшлийг өөрсдийн гараар бусадтай хамтран цогцлоох;
- ы
- Орон нутгаа гэсэн эх оронч үзлийг бэхжүүлэн сумынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах.
4.2.3. Рашаант сумын хөгжлийн тэргүүлэх чиглэл
Орон нутагт дэд бүтэц илүүтэй хөгжсөн давуу талд түшиглэж, орон нутгийн нөөцөд суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжлийн тэргүүлэх чиглэл гэж үзнэ.
Бүс нутгийн онцлогт тохирсон эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн хөгжлийг чухалчилна.