
Засаг даргын мэндчилгээ
Эрхэм та бүхэнтэй цахим интернетийн орчинд уулзаж байгаадаа нэн таатай байна. Хөвсгөл аймгийн Рашаант сумын ажилч хичээнгүй иргэдийнхээ чин сэтгэлийн мэндийг цахим ертөнцийн хэрэглэгч, уншигч та бүхэндээ уламжилья. Рашаант сумын Засаг даргын эрхэм хүндтэй, бас хариуцлагатай албанд томилогдсон миний бие албан үүргээ чин шударгаар биелүүлж, орон нутгийн нийгэм эдийн засгийг дээшлүүлэхийн төлөө бие сэтгэл, мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ бүрэн дайчилж ажиллах болно. Сумынхаа хөгжил дэвшлийн төлөө оюун ухаан сэтгэл зүрхээ зориулж, хөрөнгө санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллаж байгаа сумын иргэд, байгууллага, ААН, хамт олон, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Мөрөн болон улсынхаа өнцөг булан бүрт мөн гадаад улсад ажиллаж амьдарч байгаа унасан газар, угаасан ус, уугуул нутаг нэгтэй РАШААНТЧУУДДАА элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан амьдарч улс эх орондоо ихийг бүтээхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлж мэндчилье.
ХҮНДЭТГЭСЭН: ХӨВСГӨЛ АЙМГИЙН РАШААНТ СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.АЛТАНГЭРЭЛ