Засаг даргын мэндчилгээ

 Хоймор нутгийн Алтан босго болсон Рашаант сумын нийт  зон олон,  ард түмэндээ энэхүү цахим хуудсаар дамжуулан     чин сэтгэлийн хүндэтгэл өргөн  энэ өдрийн мэндийг хүргэе.

  Монгол орон маань хөгжин дэвжиж, хүн ард маань эрүүл энх, аз жаргалтай, амжилт бүтээл дүүрэн, сэтгэл санаа өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, гүйцэтгэх засаглалын байгууллагууд маань хамтран олон нийтийн хүсэл зорилго, хэрэгцээ, шаардлагад тулгуурлан, тэдний нийгмийн амьдрал, орон нутгийн хөгжлийн ойрын ба хэтийн төлөв, байгаль орчныг хамгаалах, сахилга дэг журмыг бэхжүүлэх, ард түмний аятай тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хувь хүний хөгжлийг хангахын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн хэрэгжүүлж байна.
                                Хүндэтгэсэн: Сумын Засаг дарга  Д.Амартүвшин