Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Ц.Наранхурц ИТХ-ын дарга 99885701
Ч.Батдорж Засаг дарга 99049922
Д.Өнөрболд Засаг даргын орлогч 99153216
Б.Саранцэцэг Тамгын газрын дарга 99978044
Б.Байгаль Дотоод ажил хариуцсан түшмэл 99388944


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Дотоодын үйлдвэрлэлээ урамшуулсан бодлого хэрэгжүүлэх нь оновчтой
Дотоодын үйлдвэрлэлээ урамшуулсан бодлого хэрэгжүүлэх нь оновчтой
Нийтэлсэн: 3 жил өмнө

Тайванийн Төвбанкны дэд ерөнхийлөгч Цунг-Та Ен валютын ханшийн зохицуулалтын талаарх "ганц асуулт"-д хариулсан юм.

-Ханшийн хэт өндөр өсөлтийг хэрхэн намжааж болох вэ?
-Валютын ханш гэдэг нэг валютаар нөгөө валютыг худалдах авах харьцангуй үнийг илэрхийлсэн хэмжигдэхүүн. Энэхүү харьцангуй үнэ нь макро эдийн засгийн суурь хүчин зүйлтэй уялдан өөрчлөгдөж байх ёстой. Ханш хэзээ ч тогтвортой байдаггүй. Байнгын хөдөлгөөнд оршин байдаг зах зээлийн тэнцвэржүүлэгч юм. Тиймээс ханшийн өсөлтийг барина гэдэг боломжгүй. Гагцхүү өсөлтийн хурдыг сааруулах нь аль ч орны Төвбанкны хүлээсэн үүрэг. Түүнээс ханшийг аргамжих талаар мөрөөдөөд ч хэрэггүй. Тэр тусмаа өсөлттэй эдийн засагт ханшийн хэлбэлзэл өндөр байдаг.

Нөгөө талаасаа үйлдвэрлэгч бус хэрэглэгч орны эдийн засаг ханшийн нөлөөнд автах нь их. Өөрөөр хэлбэл, тухайн орны өрсөлдөх чадвар сул байгааг ханшийн сулрал илэрхийлж байгаа юм. Тиймээс аль болох импортын хэт хэрэглээнээс зайлсхийх хэрэгтэй. Тэгэж байж ханшийн хөөрөгдөл болоод хомсдлыг гэтэлж чадна.

Танай орны хувьд үндэсний үйлдвэрлэлээ дорвитой дэмжих хэрэгтэй. Ханшийн эсрэг хамгийн сайн хамгаалалт бол эдийн засгаа л төрөлжүүлэх. Мөн экспортлогч орон болох. Ингэж байж эдийн засагт дархлаа сууна.

Танай орны үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш суларах нь макро эдийн засагт экспортыг нэмэгдүүлдэг бол ханшийн чангарал нь импортыг урамшуулах үйлчилгээтэй. Тиймээс бодлого боловсруулагч бүхий эрх мэдэлтэй хүмүүс нь дээрх харьцааг тэнцвэржүүлэхэд дэмжлэг болохуйц бодлого хэрэгжүүлж байх ёстой.

Танайх хэдий чинээ олон төрлийн бараа бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд нийлүүлэхээс ханшийн өсөлт ихээхэн хамаарна. Эдийн засгийн өнөөгийн нөхцөлд хөрөнгийн урсгал нэг улсаас нөгөө улсад шилжиж байгаа ийм тогтворгүй нөхцөлд ханшийн өөрчлөлтийг үнэхээр сайн ажиглаж байх шаардлагатай. Тиймээс ханшийн өөрчлөлтийг уян хатан тогтоох талаас нь эрх баригчид хандахын сацуу дотоодын үйлдвэрлэлээ урамшуулсан бодлого хэрэгжүүлэх нь оновчтой. Үүнээс  илүү сайн сонголт хийгээд гарц байхгүй.

Б.Тогтох