Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Ц.Наранхурц ИТХ-ын дарга 99885701
Ч.Батдорж Засаг дарга 99049922
Д.Өнөрболд Засаг даргын орлогч 99153216
Б.Саранцэцэг Тамгын газрын дарга 99978044
Б.Байгаль Дотоод ажил хариуцсан түшмэл 99388944


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Хөвсгөл аймгийн Рашаант сумын түүхт 90 жилийн ой зохион байгуулалтын өндөр түвшинд боллоо
Хөвсгөл аймгийн Рашаант сумын түүхт 90 жилийн ой зохион байгуулалтын өндөр түвшинд боллоо
Нийтэлсэн: 4 жил өмнө

Рашаант сумын арын дэнж бүрт уяачдын асар майхан алаглаж, битүү ногоон хивс дэвссэн мэт униар татна. Сумын засаг даргын тамгын газрын өөр өөрийн оногдсон ажлаа давуулан биелүүлжээ. Бүх юм цэгцтэй. Сумынхаа сургуулийн үе үеийн  төгсөгчид Рашаант сумандаа цэцэрлэгт хүрээлэн байгуулж, баяр ёслолын арга хэмжээ, урлагийн тоглолт явуулах хэмжээний томоохон цогцолборыг барьж байгуулжээ. Рашаант сумын Засаг дарга Ц.Амаржаргалыг нутаг орныхоо төлөө сэтгэлтэй, уруудахад нь дэмжиж, өөдлөхөд нь өргөлцөж явсан хүн гэлцэнэ. Засаг дарга болоод жил ч хүрээгүй байгаа ч ажлынхаа эхлэлийг өнгөтөй өөдтөй эхлүүллээ хэмээн нутгийнхан ам сайтай. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Рашаант сумын 90 жилийн ойн баярын хурал дээр хэлсэн үгэндээ “Хөвсгөл аймгийн үүд хаалга болсон Рашаант сум хөгжиж байж нутгийн минь хөгжил харагдана. Хөвсгөлийн минь нүүр царай бол Рашаант сум байх ёстой” гэж хэллээ.

Нээрээ ч Хөвсгөлийг зорьсон хүн бүр Рашаант сумыг харж “За даа Хөвсгөлийн хилийн дээс алхалаа. Нэг иймэрхүү л хөгжилтөй сумд байх биз дээ” хэмээн таамаглан бодох нь зүй. Гишүүний хэлсэн үг сум орны удирдлагуудад нэгийг бодогдуулсан биз ээ. Баярын хурал нижгэр сайхан боллоо. Гурван ч хүн хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялааж, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалийн эзэд шагналаа гардлаа. Нутаг орны шагналтнууд ч тодорлоо.

Эсэргүү бослогын үүр уурхай болсон Рашаантын хүрээ хэмээн өмнөх нийгмийн үед хүүхдийн сурах бичигт хүртэл оруулдаг байсан. Эсэргүү бослогийн толгойлогчид Рашаант, Тариатын хүрээнээс эхэлж алж талж, сум орныг түйвээж байсан талаар өмнөх нийгмийн түүхэнд үлджээ. Эсэргүү гэгдсэн хүмүүсийн дотор шашин төрөө сэргээх гэсэн сэтгэлдээ хөтлөгдөж, зэр зэвсгийн хүчээр хуучин ёс заншлаа сэргээх гэсэн Монгол хүний цусанд нь үлдсэн  дайнч чанар байсан байж болохыг өнөөдөр л ухаарч байх шиг. Рашаант сумын засаг дарга н.Амаржаргал ч нутгийнхандаа хандаж хэлсэн үгэндээ “Эсэргүүн хэмээн адлагдаж, төрийн дээд хэмжээ авч байсан болон хэлмэгдэж явсан хүмүүсийн ар гэр, үр хүүхэд ач зээ нараас нь уучлал хүсч байна” хэмээн хэлсэн нь одоо л Монгол Улс минь бодит түүхээ хар цагаанаар ялгах өндөрлөгт хүрч дээ гэсэн бодол төрлөө. Түүхт ойн баяртаа Монгол Улсын хөдөлмөрийн баатар С.Хэрлэнгээс эхлүүлээд баатар, гавьяатууд, төрийн өндөр дээд одон медальтнууд, нутгаа санасан, нутаг өөд тэмүүлсэн олон сайхан хүний сэтгэл зүрхний дуудлага энд л төвлөрчээ. Нутгаа гэсэн сайхан сэтгэлийн энерги хурж, сэтгэл хөдлөл, үүх түүх хөөрсөн халуун яриа, сэржим цацал гээд хүн бүрийн магнай тэнийжээ. УИХ-ын Хурлын гишүүн Л.Энх-Амгалангийн аав Лувсанцэрэн гуай Их-Уул, Рашаантын зааг Их ац, Бага ац гэдэг газар төржээ. Рашаант суманд ах дүүс нь олон ч байдаг юм байна. Наадамд ирсэн Рашаант, Их-Уулынхан Л.Энх-Амгалан чинь танай ч сумын ч гишүүн манай ч сумын гишүүн хэмээн нутгийнхаа хүүг булаацалдахгүй байх нь сайхан. Рашаант сумын удирдлагууд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Рашаант сумын хүндэт иргэнээр өргөмжилж 01 гэсэн дугаартай үнэмлэхийг гардууллаа. Дээр нь Л.Энх-Амгаланг гишүүнийг Рашаант сумандаа ирж амьдраарай хэмээгэээд Монгол Улсын иргэн бүр өмчлөх ёстой тэг зууны долоон га газрын зөвшөөрлийг нь хамтад нь барив. Рашаантын Засаг даргын хэлснээр Рашаантад алсдаа суурьшуулах санаагаа илэрхийлэв. Эрхэм гишүүний сэтгэл хөдөлжээ.  

Рашаант сумын наадам эхэллээ. Есөн хөлт цагаан сүлдийг есөн хүлгээ унасан залуу малчдаараа залуулжээ.

Эдгээр залуу эр цэрэгт мордсон, эх орондоо тангараг өргөсөн учраас заавал дугаар ангийн цэрэг цуухаар залуулна гээгүй гэнэ. Монгол хүн бүр төрт ёсоо дээдэлж, есөн цагаан сүлдэндээ залбирдаг хойно харин ч оножээ хэмээн бодлоо. Сүлд туг, Монгол дээл, Монгол морь минь яасан сайхан зохицоно вэ.  Төрийн дуулал эгшиглэж Рашаант сумын түүхт 90 жилийн ойн баяр наадам эхэллээ. Уртын дуу эгшиглэж, наадамчид сумынхаа төв цэнгэлдэхэд өнгө алаглажээ. Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан Рашаант сумын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан тус сумын хүн эмнэлэгт Эмнэлгийн иж бүрэн тоноглол бүхий 24 сая төгрөгийн өртөгтөй УАЗ Пургон автомашинийг гардуулж өглөө.

Наадамчдын өмнүүр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Рашаант сумандаа бэлэглэв гэсэн бичигтэй цагаан машин наран зөв тойрч, Рашаантчууд талархал дэвшүүллээ. Эрхэм төрийн түшээгийн ээж Цэнд-Аюуш гуай насаараа аймгийнхаа эмнэлэгт ажиллаж, олон хүүхдийн амь насыг аварч, эх барьж явсан ачтан. Ээжийнхээ тэр сайхан үйлсийг хүү нь үргэлжлүүлж байгаад олон хүн талархав. Рашаант сумын 90 жилийн түүхийг багтаасан номыг ивээн тэтгэж, сумын өрх бүрт Монголын үүрэн холбооны тэргүүлэгч оператор Юнителийн дугаар бүхий нэгж мэндчилгээг Л.Энх-Амгалан гишүүн хүргүүлжээ. Рашаант сумын 90 жилийн түүхт ойд нийтдээ 70 сая төгрөгийн хандив өргөсөн гэж УИХ-ын гишүүний Шадар туслах Б.Энхтүвшин хэллээ.

 

Ном гэдэг хойч үедээ үлдээх хамгийн сайхан бэлэг. Нутаг ус удам судраа мэднэ гэдэг Монголын минь тусгаар тогтнолын салшгүй хэсэг гээд бодохоор Л.Энх-Амгалан гишүүн нутгийнхандаа буянтай сайхан үйл хийж, нэрээ мөнхөлжээ. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Рашаант сумын уугуул н.Намсрай зохиолчын хүү аавынхаа шийрийг хатааж соёлын салбарт олон жил ажилласан Н.Чингис гэж залуу бий.  Өдгөө МҮОНТВ-ийн ММ агентлагийн ерөнхий найруулагчийн ажилтай тэрээр Рашаант сумынхаа түүхэн 90 жилийн ойн баритат киног бүтээж, нутгийн түмэндээ үзүүллээ. Түүх өгүүлсэн дүрс бичлэг гэдэг цаг хугацаа урсах тусам улам ч үнэтэй болдог ажээ. Нар жаргах үеэр задгай талбайд үзүүлсэн баримтат кино олон ч хүний нүдэнд нулимс хуруулж, нутгаараа бахархах сэтгэлийг олон залууст төрүүлсэн гэдэгт итгэл дүүрэн байна. Энэ жилийн 10 дугаар сарын сүүлээр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачилж, бодит ажил хэрэг болгосон Мөрөн-Тосонцэнгэлийн автозам бүрэн ашиглалтад орно. Мөн Хөвсгөлчүүдийн гол зам болсон Өлзийт-Хайрхан-Рашаант-Мөрөнгийн замын зураг төслийг хийхээр Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяртай ярилцаж байгаа, энэ замыг бариулахын төлөө ажиллана.  Олон жил УИХ дээр яригдсан Цацын булангийн гүүрийн хөрөнгө оруулалтыг Улсын төсөвт тусгуулж, ажил нь эхэлсэн зэрэг дэд бүтэц, бүтээн байгуулалтын олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаа талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ярьлаа.

Оройхон хирд уяачдын галаар очлоо. Хээрийн цай даргилж, морины ажил ид байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хүрэн халзан соёолонг уяач Ганзориг  Рашаантын ойд авч  иржээ. Бүсийн чанартай наадмуудаас олон түрүү айраг авч эзнийхээ нэрийг гаргасан энэ хүлэг Хөвсгөлчүүддээ хэдийнээ танил болжээ. Харин маргааш болох соёолонгийн уралдаанд хүрэн халзанг уралдуулах хэмжээний уя засал таараагүй хэмээн уяач хэлэв. Орой болсон хэдий ч хэд хэдэн уяачдын галаар орж унаач хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж, хээрийн цай амталлаа. Соёолон ирэх хооронд гишүүн маань наадмын үйлдвэрлэл үйлчилгээ явуулахаар товлосон гэр гуанзуудаар явж, наадмын хуушуурын амт үзлээ. Сумын наадмын хуушуур мах ихтэй, хуушууран гэрийн сүү болсон цайгаа хотынхоос өөр амтагдаж байлаа.  Ийнхүү Рашаантчууд түүхт 90 жилийнхээ ойг хөдөлмөр бүтээл дүүрэн, алдартнуудын буухиа нэмэгдэж, дэлгэр сайхан наадлаа.