Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Ц.Наранхурц ИТХ-ын дарга 99885701
Ч.Батдорж Засаг дарга 99049922
Д.Өнөрболд Засаг даргын орлогч 99153216
Б.Саранцэцэг Тамгын газрын дарга 99978044
Б.Байгаль Дотоод ажил хариуцсан түшмэл 99388944


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
МОНГОЛ ОЮУТНУУДАД ОЛГОДОГ ТЭТГЭЛГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАНА
МОНГОЛ ОЮУТНУУДАД ОЛГОДОГ ТЭТГЭЛГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАНА
Нийтэлсэн: 4 жил өмнө

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Н.Тулга 2 Британийн Гадаад хэрэг, Хамтын нөхөрлөлийн яамны Төрийн сайд, Парламентын гишүүн Хюго Сваиртай  7 сарын 29-нд уулзаж, бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагаа болон хоёр орны хоорондын улс төр, эдийн засгийн харилцааны өнөөгийн байдал, боловсрол, соёл урлагийн салбарын харилцааг цаашид идэвхжүүлэх зэрэг өргөн хүрээг хамарсан сэдвээр ярилцлаа.

Мөн Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ жил Британийн Гадаад хэргийн сайд Уиллиам Хейгийн болон бусад айлчлалын талаар ярилцсан төдийгүй  ирэх онд хоёр талаас хэрэгжүүлэх айлчлалууд, бусад арга хэмжээний тухай санал солилцов.

Энэ үеэр Британийн Засгийн газраас тус улсын хувийн хэвшил гадаад улс орнуудад хөрөнгө оруулалт хийх, тэр дундаа Монголын зах зээлд бизнес хийх боломжийг өргөжүүлэхийн төлөө манай талтай тууштай хамтран ажиллах эрмэлзэлтэй байгааг илэрхийлж, Монголын бизнес эрхлэгчид Британид үйл ажиллагаа явуулах,  хөрөнгө оруулах орон зай, зах зээл нээлттэй байгаа тухай мэдээллээ.

Түүнчлэн, боловсрол, соёлын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг хоёр тал хоёулаа эрмэлзэж байгаагаа илэрхийлээд, эхний ээлжинд Монгол оюутнуудад Британийн Засгийн газраас олгодог Чевнингийн сургалтын тэтгэлгийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэн, энэ талаар анхаарч ажиллахаа нотлов.