Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Ц.Наранхурц ИТХ-ын дарга 99885701
Ч.Батдорж Засаг дарга 99049922
Д.Өнөрболд Засаг даргын орлогч 99153216
Б.Саранцэцэг Тамгын газрын дарга 99978044
Б.Байгаль Дотоод ажил хариуцсан түшмэл 99388944


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
АЖИЛЛАСАН ЖИЛ, ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДАХИН СУНГАЛАА
АЖИЛЛАСАН ЖИЛ, ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДАХИН СУНГАЛАА
Нийтэлсэн: 4 жил өмнө

Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 9 дүгээр сард баталсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хууль, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн А/57 дугаар тушаалаар баталсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх журам” 2013 оны 8 дугаар сарын 1 хүртлэх хугацаанд үргэлжилхээр болсон. 

   Анх хууль хэрэгжиж эхлэх үед буюу 2012 оны 11 дүгээр сард нийтдээ 700 мянган хүн энэ хуульд хамрагдаж ажилласан жилээ нөхөн тооцуулахаар тооцсон бөгөөд уг тоог статистикийн тоо баримтанд тулгуурлан хөдөлмөрийн насны эдийн засгийн идэвхтэй хүн амын тоогоор баримжаалж гаргасан бөгөөд энэ оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс сум, баг, хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нараар дамжуулан судалгаа гаргахад нийтдээ 444,9 мянган хүн хамрагдахаар тооцоо гарсан. Мөн судалгааг 7 сарын 9-ний байдлаар шинэчилж гаргахад 349,3 мянган хүн хамрагдахаар болсон байна.

   Одоогоор нийт ажилласан жилээ нөхөн тооцуулахаар бүртгүүлсэн иргэдээс 85011 иргэний ажилласан жилийг баталгаажуулж, 171943 иргэний материал Цагдаагийн ерөнхий газарт хянагдаж байгаа юм.

   Харин хуулийн хэрэгжилт 2013.08.01-ний өдрөөр дуусгавар болж буйтай холбогдуулан хуулийн хэрэгжих хугацаанаас хоцорсон иргэдэд боломж олгон ХАХНХ-ын сайдын тушаал гарч хуулийн хэрэгжилтийг дахин сунгахаар боллоо.

Өөрөөр хэлбэл, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлөх журмын 3.1-д заасан иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах хүсэлтээ оршин суугаа нутаг дэвсгэрийн харъяа аймаг, дүүргийн /сумын/ нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/-д гаргах хугацааг 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл сунгаж байна. 
Мөн 2013 оны 8 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хүсэлт гаргасан иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацааг 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс тооцож, Нийгмийн даатгалын сангаас шинээр тэтгэврийн эрх үүсч байгаа болон тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийн нэмэгдлийг тооцуулах боломжтой юм.