Цаг үеийн мэдээлэл

Хөвсгөл аймгийн  Рашаант сум 2021 оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж тусгаар тогтнолоо мандуулсны 97 жилийн ойд зориулж Үндэсний бөхийн барилдаан, иргэний андгай өргөх ёслол, насанд хүрэгчдийн шатрын тэмцээн, шагайн болон сурын харваа, "Эх хэл бидний бахархал" аяны шагнал гардуулах ёслол, "Тусгаар тогтнол" урлагын тоглолт, цэнгээнт бүжиг зэрэг үйл ажиллагаа үр дүнтэй зохион байгууллаа.