
Орон нутгийн хөгжлийн сан
Орон нутгийн хөгжлийн сан гэж юу вэ?
ОНХС нь орон нутгийн хөгжлийг дэмжих, иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл ОНХС-ийн хөрөнгө нь иргэдийн саналд тулгуурлан зарцуулах ёстой “мөнгө”.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг юунд зарцуулдаг вэ?
ОНХС-ийн хөрөнгийг иргэдийн санал авсан, нийтийн эрх ашигт нийцсэн, олон хүн ашгийг нь хүртэж болох хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд зарцуулна. Өөрөөр хэлбэл иргэн зөвхөн өрх, хувь хүнд тулгамдсан асуудлаас илүүтэй олон нийтийн эрх ашигт нийцсэн санал гаргавал цаашид эрэмбэлэхэд дэмжигдэх магадлал нэмэгдэнэ гэсэн үг.
ОНХС аль, аль шатанд байдаг вэ?
Сум, дүүрэг, аймаг, нийслэл нь Орон нутгийн хөгжлийн сантай байна.
Иргэн орон нутгийн хөгжлийн санд хэрхэн саналаа өгөх вэ?
1. Санал асуулгын хуудас бөглөх
2. Бүлгийн ярилцлага хийх
3. Цахим болон техник, технологийн дэвшилтэт аргаар санал өгнө.