Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Ц.Наранхурц ИТХ-ын дарга 99885701
Ч.Батдорж Засаг дарга 99049922
Д.Өнөрболд Засаг даргын орлогч 99153216
Б.Саранцэцэг Тамгын газрын дарга 99978044
Б.Байгаль Дотоод ажил хариуцсан түшмэл 99388944


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Судалгаа
Судалгаа
Нийтэлсэн: 2 сар өмнө

  ТҮҮВЭРЧИЛСЭН СУДАЛГААНЫ НЭГТГЭЛ

 

Иргэдийн өдөр тутмын амьдралд хууль, эрх зүйн мэдлэгтэй холбоотой тулгарч байгаа бэрхшээл, эрх зүйн сургалт сурталчилгаа зохион байгуулах арга, хэлбэрийн урьдчилсан судалгааг   2018 оны  2-р сард судалж үзэхэд   судалгаанд хамрагдсан 607 иргэнээс  Үүнд:

1. 605 иргэнээс Хууль, эрх зүйн сургалт сурталчилгааны ач холбогдол хэрхэн байна вэ? Гэсэн асуултанд 158 иргэн буюу 26.2 хувь нь Чухал, 99 иргэн буюу 16,4 хувь нь Чухал биш,   117 иргэн буюу 19,4 хувь нь Маш чухал,    166 иргэн буюу 27.3 хувь нь Дунд зэрэг,    65 иргэн буюу 10,7 хувь нь Мэдэхгүй гэж хариулсан.

2. 524  иргэнээс Танд ямар чиглэлээр хууль, эрх зүйн сургалт авах хэрэгцээ байна вэ?

Газрын тухай хуулиар-52

Мал, хөдөө аж ахуйн тухай-46

Малын эрүүл мэндийн тухай-41

 Зөрчлийн тухай-37

Малчны тэтгэвэр-36

Халамжийн чиглэлээр-32

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын тухай-29

Цагаан идээ боловсруулах чиглэлээр-26

Байнга хэрэглэгддэг хуулиудын талаар-25

 Хүүхдийн хүчирхийлэл-24

Гэр бүлийн тухай-22

Байгаль орчны хүрээнд-17

Осол гэмтлийн чиглэлээр-17

Хөдөлмөрийн тухай-15

Ёс зүйн чиглэлээр-12

Татварын талаар-14

Иргэний тухай хуулиар-14

ЖДҮ эрхлэлтийн тухай-8

Гал түймэртэй тэмцэх тухай-6

Хүний эрхийг хамгаалах хуулийн талаар-16

Эрүүл мэндийн тухай-11

Бүх чиглэлээр сургалт авах-5

шинэ хуулиудаар-10

хэв журмыг сахиулах талаар-7

Эрчим хүчний чиглэлээр-1

Хүүхэд хамгааллын хууль-9

Малын хулгайн талаар-2

3.607 иргэнээс Иргэн та доорх сургалтын аль хэлбэрийг нь сонгох вэ? Гэсэн асуултанд 370 иргэн буюу 62.1 хувь нь Явуулын сургалт, 230 иргэн буюу 37,9 хувь ньТанхимын  сургалт гэж хариулсан байна.

4.586 иргэнээс Хууль, эрх зүйн туслалцаа тохиолдсон үед хэнд ханддаг вэ? гэсэн асуултанд 227 иргэн буюу 38.9 хувь нь Найз нөхөд, хамаатан садан, танил тал, 114 иргэн буюу 19.4 хувь нь Цагдаагийн байгууллага, 135 иргэн буюу 22.9 хувь нь Холбогдох төрийн

байгууллага, 110 иргэн буюу 18.8 хувь нь Хуульч, өмгөөлөгчдөд ханддаг гэж хариулсан байна.

           

5. 532 иргэнээс Хууль, эрх зүйн туслалцаа авах ямар нэгэн бэрхшээл байна уу? гэсэн асуултанд 172 иргэн буюу 30.6 хувь ньТохиолдож байсан, 93 иргэн буюу 16.5 хувь нь Юу хийхээ мэдэхгүй, 99 иргэн буюу 17.7 хувь нь Юу ч хийгээд нэмэргүй, 86 иргэн буюу 15.3 хувь нь Ноцтой асуудал биш, 112 иргэн буюу 19.8 хувь нь Ямар эрхтэй гэдгээ мэдэхгүй гэж хариулсан байна.