Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Ц.Наранхурц ИТХ-ын дарга 99885701
Ч.Батдорж Засаг дарга 99049922
Д.Өнөрболд Засаг даргын орлогч 99153216
Б.Саранцэцэг Тамгын газрын дарга 99978044
Б.Байгаль Дотоод ажил хариуцсан түшмэл 99388944


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
ЗДТГ-ын дотоод хяналт
ЗДТГ-ын дотоод хяналт
Нийтэлсэн: 7 сар өмнө
ЗДТГ-ЫН ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫН ХЭСГИЙН
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙСЭН ТУХАЙ ИЛТГЭХ ХУУДАС
 
2017.04.21
 
Байгууллагын дотоод хяналт шалгалтын 2017 оны төлөвлөгөөний дагуу 1 дүгээр улирлын төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамж боловсруулан байгууллагын даргаар батлуулж, хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. 
1. Байгууллагын батлагдсан төсвийг сар бүрээр төлөвлөн зориулалтын дагуу ашиглаж, өр авлагагүй ажиллаж байна. 
1-р сард цалин, НДШ, ЭМД, татвар, гэрлийн үнэ гэсэн зардал дээр 18972596 төгрөгийн гүйцэтгэл хийгдсэн байна. 
2-р сард  цалин, НДШ, ЭМД, татвар, гэрэл цахилгаан, шатахуун, интернет, бараа материал, бичиг хэрэг, цалингийн урьдчилгаа гэсэн зардлуудад 20505358 төгрөг зарцуулсан байна.

3-р сард цалин, НДШ, ЭМД, татвар, гэрэл цахилгаан, шатахуун, интернет, бичиг хэрэг, албан томилолт зэрэг зардлуудад нийт 19679104 төгрөг зарцуулсан байна.

Шилэн дансанд мэдээллүүдээ бүрэн оруулсан байна. Хандалт бага байна.

Байгууллагын цалингийн сан 1 дүгээр улирлын байдлаар батлагдсан хуваарийн дагуу хангалттай хүрэлцээтэй байна. Цалингийн цэс журмын дагуу хөтлөгдөж баримтанд үдэгдсэн.

Албан хаагчдын цалинг оны эхнээс шинэчлэн тогтоосон шийдвэрийг гаргаж ажилласан байна.

Байгууллагын тээвэр шатахуун болон бусад зардлууд төлөвлөсөн хуваарь, зардлын дагуу зарцуулагдаж байна.

 

 

Холбоотой мэдээ