Рашаант сумын Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр

РАШААНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2021-2024 ОНЫ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР  

 

 

Сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Аймгийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Хөвсгөл аймгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Хөгжсөн Хөвсгөл-2030 аймгийн хөгжлийн хөтөлбөр, Сумын 2013-2023 оны хөгжлийн хөтөлбөрт нийцүүлэн, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуульд оролцсон намуудын мөрийн хөтөлбөр, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, олон нийтийн саналуудад үндэслэн 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлж байна.

Төрийн албыг цахим засаглалд шилжүүлэх, албан хаагчдын харилцаа, хандлагыг өөрчлөх,  төрийн үйлчилгээг хүнд сурталгүй болгож, хүнлэг байх чадварыг эзэмшүүлж, иргэдээ мэдлэгжүүлэх замаар Иргэдээ сонсож - Шууд ардчиллыг бэхжүүлнэ.

            Нийгмийн суурь үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх тогтолцоог бэхжүүлэх, эрдэм мэдлэгтэй, эрүүл чийрэг, хүнлэг, ёс суртахуунтай зөв Монгол хүнийг төлөвшүүлэх, өрх, гэр бүлд ээлтэй цогц бодлого хэрэгжүүлэх замаар Иргэдээ хөгжүүлж - Өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ.

Засаг дарга нь 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулахдаа халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг амжилттай даван туулж, хүн, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулах, бүс ба орон нутгийг хөгжүүлэх, өмнөх Засгийн газрын бодлогын залгамж чанарыг хадгалахад онцгой анхаарч, дараах зургаан багц асуудлын хүрээнд хэрэгжүүлэх зорилго, зорилтуудаа дэвшүүллээ.

             НЭГ.“КОВИД-19” ХАЛДВАРТ ЦАР ТАХЛААС ҮҮДЭЛТЭЙ ЭДИЙН ЗАСАГ,   НИЙГМИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ БОДЛОГО

1.1.“Ковид-19” халдварт цар тахлын үед иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих дараах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ:

1.1.1. Цар тахлын үед цахимаар болон гарын авлага, сонин хэвлэлээр сургалт явуулах, иргэдийг мэдээллээр хангах боломжийг бүрдүүлж ажиллана.

1.1.2. Цар тахлын хүрээнд эргүүл шалгалт, постод ажиллаж буй албан хаагчдыг дэмжих бодлого баримтлан ажиллана.

1.1.3. Хүнсний нөөцийн судалгааг тухай бүр гарган шаардлагатай үеж нэмж бэлтгэн татан төвлөрүүлэх арга хэмжээг зохион байгуулна

1.1.4. Цар тахлын хүрээнд эргүүл шалгалт, постод ажиллаж буй албан хаагчдыг дэмжих бодлого баримтлан ажиллана.

ХОЁР. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Нийгмийн бодлого-Нийтийн хөгжил

2.1. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангаж, хариу арга хэмжээ авах хүрээнд:

2.1.1 Шаардлагатай хамгаалах хэрэгсэл, урвалж оношлуур, тоног төхөөрөмж, ариутгал, харлдваргүйтгэлийн бодис зэргийг авах, нөөц бүрдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

2.1.3.Тусгаарлах, ажиглах байрны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийн бүртгэл мэдээллийг сайжруулах, хяналт тавина.

2.1.4."Ковид-19" цар тахлын хүрээнд "Хамгаалагдсан Хөвсгөл" арга хэмжээг хэрэгжүүлэх

2.1.5. Гамшгийн үеийн бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгож, тохиолдлын удирдлагын тогтолцооны дагуу хариу арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

2.1.6. “Ковид-19” халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх вакцинд иргэдийг хамруулна.

2.1.7  Улирлын томуугийн вакцинд зорилтот бүлгийн иргэдийг бүрэн хамруулна.

  1. Шинэ ба дахин сэргэж буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган, нөөцийг бүрдүүлж хариу арга хэмжээ авч ажиллана.

2.2. Эмч ажилчдыг чадавхижуулах сургалтанд тогтмол хамруулах

2.2.1. Эмнэлгийн нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг сэтгэл зүйчээр сурган иргэдэд нийгэм, сэтгэлзүйн цогц тусламж үйлчилгээг хүргэнэ.

2.2.2. Шүдний тусламж үйлчилгээг сайжруулах, шүдний тоног төхөөрөмжөөр хангах, эмч мэргэжилтнүүдийг сургана.

2.2.3. Их эмч нарыг нарийн мэргэжлийн мэргэжил олгох сургалтанд сургах

2.3. Эрүүл мэнд, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлэх, орчин үеийн оношилгоо, эмчилгээний технологийг өргөжүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах.

2.3.1. ХБӨ-ний эрт илрүүлэг үзлэгийг /Амьсгалын дутмаг, Чихэрийн шижин, Хөх, умайн хүзүүний хавдар илрүүлэх эсийн шинжилгээ, элэгний өмөн илрүүлэх үзлэг/ тогтвортой үргэлжлүүлэн зохион байгуулна.

2.3.2. “ИДЭВХИТЭЙ ЭРҮҮЛ АМЬДРАЛ” үндэсний цогц хөтөлбөрт суурилсан 5 багц сургалтыг үндэсний хөтөлбөрүүдтэй уялдуулан хэрэгжүүлнэ.

2.3.3. Хүн амыг сүрьеэ, Бэлгийн Замаар Дамжих Халдварын эрт илрүүлэг үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулна.

2.3.4. “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” арга хэмжээний хүрээнд цочмог Д вирусийн илрүүлэг, тандалт, хяналтыг эрчимжүүлж, архаг В вирусын халдвартай иргэдийн Д вирусын илрүүлэг, эмчилгээг нэмэгдүүлнэ.

2.3.5. Хорт хавдрын хөнгөвчлөх тусламжийг үзүүлнэ.

2.3.6. Архи мансууруулах бодист донтох, амиа хорлох асуудлаас сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулна.

2.3.7. Осол гэмтлийн нас баралтыг бууруулахад салбар дундын хамтын ажиллагаанд тулгуурлан үе шаттай арга хэмжээ зохион байгуулж ажиллана.

2.3.8. Ард иргэдийн дунд сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлж, аюулгүй цус цусан бүтээгдэхүүн бэлдмэлийн хангамж нөөцийг нэмэгдүүлнэ.

2.3.9. Ахмад настныг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулж, эмчлэн эрүүлжүүлэх, гэрийн сувилахуйн тусламжийг өргөжүүлнэ.

2.4. Эх хүүхдийн эрүүл мэнд “АМГАЛАН АМЬДРАЛ” хөтөлбөр хэрэгжүүлнэ

2.4.1. Жирэмсэн эх, 6-23 сартай хүүхдийг олон найрлагат бичил тэжээлийн холимог, 6-59 сартай хүүхдийг өндөрт тунт А аминдэм, 0-36 сартай хүүхдийг Д аминдэмийн хэрэглээг дэмжих, хангах асуудлыг жил бүр тасралтгүй хангана.

2.4.2. 0-15 насны хүүхдийг заавал хийх товлолт дархлаажуулалтанд бүрэн хамруулах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулна.

2.4.3. Эх хүүхдийн сувилалд ажиллуулах нөхцлийг бүрдүүлэхэд Монгол гэрт, хүүхдийн ширээ, сандал, ор, хоолны хэрэгслийн иж бүрдэлтэй болно.

  1. Эх хүүхдийн эрсдлийн сантай болгох арга хэмжээг зохион байгуулна.

2.4.5. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах “Ээж” программын ашиглалтыг эрчимжүүлнэ.

2.4.6. Зорилтот бүлгийн эх, хүүхдийн үзлэг, оношлогоо, 5 хүртэлх насны хүүхдийн иж бүрэн үзлэгийг тогтмол зохион байгуулж, эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээний үр дүнг тооцно.

2.5. Уламжлалт сэргээн засах тусламж үйлчилгээг сайжруулна.

2.5.1. Уламжлалт, нөхөн сэргээх чийрэгжилтийн арга зүйчийг орон тоогоор ажиллуулж, чийрэгжүүлэх, сэргээн засах тусламж үйлчилгээг дэмжин өргөжүүлж, үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

 эмчилгээний үр дүнг тооцож ажиллана.

2.6. Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны чиглэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх

2.6.1. Түргэн тусламжийн машиныг өвчтнийг хэвтээгээр тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлж, парк шинэчлэлийг үе шаттай хийх, багийн бага эмчийн унааг шинэчилж, унаажуулна.

2.6.2. Шинэ техник технологийг нэвтрүүлж, алсын зайн оношилгоо, сургалтын тогтолцоог сумын түвшинд өргөжүүлнэ.

2.6.3. Мобайл тусламж, үйлчилгээ нэвтрүүлж, эрт илрүүлгийн мэдээллийн сан үүсгэнэ.

2.6.4. Цусны анализаторын аппараттай болно.

  1. Халдвартын өрөө, тусгаарлалтын өрөөг камержуулна.
  2. Ажилчдын халуун усанд орох нөхцөлийг бүрдүүлнэ.

2.6.7 Эмнэлзүйн тусламж үзүүлдэг байгууллагуудын бүтэц үйл ажиллагааны стандартын хэрэгжилтийг хангана.

2.6.8. Анхан шатны тусламж үйлчилгээний багц болон гэрээний хэрэгжилтийн үнэлгээнд үндэслэн нэг иргэнд ногдох норматив санхүүжилтийг гүйцэтгэлээр санхүүжүүлэх тогтолцоонд шилжүүлэх, үр дүнг тооцно.

2.6.9. Эрүүл мэндийн төвийн байрны өргөтгөл хийнэ.

2.6.10. Эмнэлгийн хог хаягдлыг халдваргүйжүүлэн устгах тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэнэ.

2.6.11. “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах” үндэсний болон дэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

2.6.12. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага нэр хүнд хариуцлагын тогтолцоог сайжруулж, эмнэлгийн ажилтан, иргэдийн уялдаа холбоог нэмэгдүүлж ажиллана.

2.6.13. Дэмжлэгт хяналт үнэлгээ хийж, эрсдэлд суурилсан зөвлөн туслах үйл ажиллагааг нэвтрүүлнэ.

2.6.14. Иргэдийн сэтгэл ханамжийн судалгаанд хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, иргэдийн сэтгэл ханамж, эрх, үүргийн мэдлэгийг үнэлж, сэтгэл ханамж, хариуцлагыг нэмэгдүүлэх ара хэмжээг хамтран зохион байгуулна.

Эрхэм баян эрдэм - Боловсрол

Боловсролын үйлчилгээний тэгш хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж, чанарыг сайжруулан, хүний хөгжлийг дэмжсэн орчин бүрдүүлж ажиллана.

2.7. Байгууллагын бодлого төлөвлөлт, удирдлагын менежментийг дээшлүүлнэ.

  1. “Багш хөгжил - Хүүхэд хүмүүжил - Гэр бүл төлөвшил” гэсэн цогц нөлөөллийн ажлыг хэрэгжүүлнэ.
  2. Сургуулийн үйл ажиллагааг сурталчилах, эцэг эхчүүдэд танин мэдэхүйн болон хүмүүжлийн эерэг арга гэх мэт шаардлагатай мэдээллийг хүргэх сонинг  хэвлэж, түгээх ажлыг тогтмолжуулна.
  3. ОУ-ын эко сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлэгч "Ногоон туг"-ийн эзэн тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжигч загвар сургууль болно.
  4. “Олон нийтийн оролцоот сургууль” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
  5. “Сайн сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
  6. Сургалтын стандарт, элсэлтийн ерөнхий шалгалтын оноог амгийн дундаж түвшинд хүргэнэ

2.8. Хүний нөөцийн менежментийг сайжруулна.

  1.  Сумын хүний нөөцийн судалгааг гаргаж, боловсон хүчний бүрдүүлэх, чадавхижуулах асуудалд анхаарч,төрийн албан хаагчдыг шударга нээлттэй сонгон шалгаруулалтаар авч, томилох,  ажиллуулна.
  2. Магистр багшийн эзлэх хувийг нэмэгдүүлнэ. 
  3. Багш ажилтан эцэг эх суралцагчдын хандлага, үйлийг сайжруулах, чадавхижуулах "Гайхамшигт багш" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
  4.  Урилгатай болон шинээр томилогдсон багш нарыг орон нутагт тогтвор суурьшилтай ажиллуулах бодлогыг баримтлана.
  5. “Боловсролын арга зүй, туршлагын цахим сан”-гийн хэрэглээг сайжруулах замаар багш болон байгууллагын бүтээсэн арга зүй, туршлагыг орон нутаг, үндэсний хэмжээнд сурталчилах, түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулна.
  6.  “Багшийн хичээлийн нэг өдөр” сурвалжлага залуу багш нарыг хөгжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулна.
  7. “Сайн хичээл үйл ажиллагааны зөвлөгөөн”-ийг жил тутам зохион байгуулж, багшийн хөгжлийн суурь түвшинг тодорхойлж, үр дүнд хүрсэн сайн арга зүй, туршлагыг харилцан солилцох, мэдээлэл хуваалцах нөхцөл боломжийг бүрдүүлнэ.
  8. ЕБС-д мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулах талаар бодлого баримталж, шаардлагатай албан хаагчдыг хөрвөх сургалтанд хамруулж хос мэргэжилтэй эзэмшүүлэн бэлтгэнэ.

2.9. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнг ахиулна

  1. Орон нутгийн онцлог, Тогтвортой хөгжлийн боловсролыг тусгасан судлагдахуун бүрийн сургуулийн хөтөлбөр боловсруулна.
  2. Засаг даргын нэрэмжит хүүхдүүдэд зориулсан уралдаан тэмцээн, олимпиадыг жил бүр уламжлал болгон зохион байгуулна.
  3. Сэлэнгэ бүсийн khuv-selengebus.edu.mn онлайн хаягийг үүсгэж цахим сургалт-үнэлгээний арга зүй технологийг хөгжүүлнэ.
  4. Судлагдахуун бүрээр хүүхэд хөгжүүлэх клубууд хичээллүүлнэ.
  5. Эх хэлний зөв хэрэглээ бүхий орчин бүрдүүлнэ.
  6. Үндэсний өв соёлоо уламжлах, түгээн дэлгэрүүлэх, хадгалах хамгаалах, хайрлах үзлийг төлөвшүүлэх удирдамжит үйл ажиллагааг зохион байгуулна.
  7.  “Түүх соёлын өргөө” байгуулж, хэрэглээг нэмэгдүүлэх зорилтот арга хэмжээг зохион байгуулна.
  8. “Орон нутаг судлаачдын клуб” байгуулж бодлого, арга зүйгээр ханган ажиллана.
  9. Үндэсний түүх, соёл уламжлалаа таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор хийгдэж буй аливаа удирдамж, хөтөлбөрүүдийг бодлого, санхүү, арга зүйгээр дэмжин ажиллах. Боловсролын үйлчилгээнд цахим системийг нэвтрүүлж, цаг, хугацаа, орон зайнаас үл хамааран суралцах, цахим сургалт-үнэлгээний арга зүй технологийг хөгжүүлнэ.
  10.  “Хөвсгөл цахим-ЭЕШ” систем буй болгож 12-р  ангийн сурагчид болон хичээл заадаг багш нартай хамтран ажиллах, сургалтын үр дүнг тооцох, үнэлэх мэдээлэл харилцааны технологит суурилсан боловсронгуй арга зүйг нэвтрүүлнэ.

 

2.10. Суралцагчдад үзүүлэх үйлчилгээ, сургалтын орчинг сайжруулна

  1. Гэр бүл болон Боловсролын сургалтын байгууллага, дотуур байрын орчин дахь хүүхдийн хүчирхийллийн эрсдэлийн иж бүрэн суурь судалгаа, мэдээллийн нэгдсэн санг бий болгоно.
  2. Зорилтот бүлгийн өрхийн болон хүүхдийн талаар судалгаанд үндэслэн шийдвэрлэх авах арга хэмжээ болох “Хариу нэхээгүй тус” аян зохион байгуулна.
  3. Ерөнхий боловсролын сургуулийн объектуудын ариун цэврийн байгууламжийг бүрэн ашиглах, усны асуудлыг шийдвэрлэнэ.
  4. Байгалийн ухааны лабораторитой болох.
  5. Ажиглалт туршилтын талбайтай болох

/Тогвортой хөгжлийн боловсрол – 2 төсөл/

  1. Хүүхдийн амрах, тоглох талбай байгуулах
  2. Мэдээллийн технологийн кабинетийн компьютер, тоног төхөөрөмжийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх
  3. Урлаг заал байгуулах, хөгжим техник хэрэгслээр хангах
  4. 4 кабинетийг сурагчийн, ширээ сандлаар хангах
  5. Эрэгтэй, эмэгтэй технологийн кабинетийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн тоног төхөөрөмжөөр хангах
  6. Багшийн ачааллыг бууруулах, эдийн засгийн зарцуулалтгүйгээр шинжлэх ухаанч хичээл заахыг дэмжсэн "Ухаалаг самбар"-ын тоог нэмэгдүүлэх
  7.  Блокон /цутгамал/ суурьтай, төмөр /бетон/ шонтой, төмөр хийцийн хашаатай болох
  8. Амьд хашаа байгуулах
  9. Дотуур байрны их засварын зураг төсөв хийлгэж их засвар хийх.
  10. Багш хөгжлийн төвүүдийг шинэчлэн байгуулах
  11. Цахим номын сантай болох.

2.11. Эцэг эх, олон нийтийн оролцоо, түншлэлийг нэмэгдүүлнэ.

  1. Эцэг эхийн үүрэг, хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх
  2. Иргэд олон нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх
  3.  “Босоо монгол бичигтэн” - удирдамжит ажлыг зохион байгуулах
  4. ЕБС-ийн дэргэд Иргэд иргэдээсээ суралцах, өв соёлоо уламжлан түгээн дэлгэрүүлэх, амьдрах ухааны боловсролоо дээшлүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжсэн “Иргэдийн оролцооны танхим” бий болгох, ажиллуулах /Насан туршийн боловсрол/

            2.12. Боловсролын үйлчилгээний тэгш байдлыг хангаж, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургалтыг нэмэгдүүлнэ

 2.12.1. Цэцэрлэгийн хүүхдийн хамран сургалтыг  нэмэгдүүлж, 5 настныг 100 хувь сургуульд бэлтгэж оруулна.

2.12.2. “Хөвсгөл-Хөдөөгийн боловсрол” малчдын хүүхдийн боловсролыг дэмжих хувилбарт сургалтанд бүрэн хамруулах

2.13. Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын байгууллагын үйлчилгээнд бүрэн хамруулж, ажил, амьдралд бэлтгэнэ.

2.13.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч, хөгжих стандарт орчин бүрдүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах

2.13.2. Хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн талаар судалгаанд үндэслэн шийдвэрлэх авах арга хэмжээ болох “Цагаан буян” аян зохион байгуулах.

2.13.3. ХБХ-тэй ажиллах багш хөрвүүлэн бэлтгэж цалин нийгмийн баталгааг нэмэгдүүлнэ.

2.14. Сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх менежмент, арга зүйг хөгжүүлнэ.

2.14.1. Орон нутгийн онцлог, нөхцөл байдалдаа тохирсон сургалтын бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх. /суралцахуйн чиглэлийн хүрээнд/.

2.14.2.“Өвөрмөц сэтгэгчид” шатар даамны клуб байгуулж, сурагчдын математик, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэх

2.14.3. Монгол ёс заншлын мэдлэг олгох, уламжлалт хүмүүжлийн арга ухаанаар хүүхэд хүмүүжүүлэх агуулгыг сургалтын хөтөлбөрт оруулж хэрэгжүүлэх

2.15. Хүүхэд, залуучууд, иргэд, төрийн албан хаагчийн гадаад хэл, цахим боловсролын түвшинг ахиулж, хэрэглээг нэмэгдүүлнэ.

2.15.1. Үндэсний бичгийн хэрэглээг түгээн дэлгэрүүлэхэд идэвх санаачилга гарган ажиллаж байгаа иргэн, хуулийн этгээдийг урамшуулах ажлыг зохион байгуулах.

2.15.2. Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих ажлын төлөвлөгөө гарган ажиллаж, гадаад хэл сурах, цахим орчинд бусад программ дээр ажиллах арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, багаар болон бие даан эзэмшихэд дэмжлэг үзүүлэх

2.16. Үндэсний түүх, соёл уламжлалын үзэл санаа, хэрэглээг нэмэгдүүлж, эх оронч сэтгэлгээ, зөв хандлага, зөв хүмүүжилтэй иргэнийг төлөвшүүлж, эх хэл бичгээ эзэмших, хэрэглэх, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна.

  1. Багш, сурагчид, төрийн албан хаагчдын эх хэлний боловсролыг дээшлүүлэх.

2.16.3. “Зан заншлын  өргөө” байгуулж, хэрэглээг нэмэгдүүлэх зорилтот арга хэмжээг зохион байгуулах.

2.16.4. Үндэсний түүх, соёл уламжлалаа таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор хийгдэж буй аливаа удирдамж, хөтөлбөрүүдийг бодлого, санхүү, арга зүйгээр дэмжин ажиллах.

2.17. Боловсролын байгууллагын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах, дэмжин урамшуулах үйл ажиллагааг зохион байгуулна.

2.17.1. Мэргэжлийн багшийн нөөцийг бүрдүүлэх судалгаатай ажиллаж, залуу багшийг  чадавхижуулах журам боловсруулан мөрдөж, багш, ажилтнуудыг мерит зарчимд тулгуурлан шударга, нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох.

2.17.2. “Боловсролын арга зүй, туршлагын цахим сан”-гийн хэрэглээг сайжруулах замаар багш болон байгууллагын бүтээсэн арга зүй, туршлагыг орон нутаг, үндэсний хэмжээнд сурталчилах, түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулах

2.17.3. Ахмад багшийн аминчлан захих сургаал, сургамж зөвлөлдөх уулзалт, үзэсгэлэн туршлага дэлгэрүүлэх ажил зохиох

2.17.4. Мэргэжлийн онолын тулгуур багшаар дамжуулан залуу багш нараа чадавхижуулах сургалтууд, багш нарын арга зүй туршлагаа солилцох олон талт ажлуудыг зохион байгуулах.  

2.17.5. Өндөр ур чадвартай мэргэжилтэн, багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжоор хангана.

2.17.6. Аймгийн “Сайн хичээл үйл ажиллагааны зөвлөгөөн”-нд оролцох, багшийн хөгжлийн суурь түвшинг тодорхойлж, үр дүнд хүрсэн сайн арга зүй, туршлагыг харилцан солилцох, мэдээлэл хуваалцах нөхцөл боломжийг бүрдүүлэх. 

2.18. Боловсрол дахь хүүхэд хамгааллын  бодлогыг хэрэгжүүлж,  хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ.

2.18.1. Хүүхэд хамгааллын бодлогыг эцэг эх, багш ажилтан, олон нийтэд танилцуулж сургалт сурталчилгаа тараах материалаар ханган эерэг хандлага бий болгох

2.18.2. СӨБ-ын гадаад болон дотоод орчныг  хяналтын камертай болгож хүүхдийн эрх, хамгааллын эрсдэлт нөхцөлийг бууруулах, таслан зогсоох.

2.18.3   Байгууллагын дотоод хяналтын багаар эрсдлийн судалгаа гаргуулж эрүүл аюулгүй эрсдэлгүй орчин бүрдүүлж ажиллана.

 

2.19. Хөрөнгө оруулалтыг боловсролын үйлчилгээний стандарт, хүртээмжтэй уялдуулан төлөвлөж хэрэгжүүлнэ.

2.19.1  Зуны цэцэрлэгийн гадна талбайг  тохижуулах

2.19.2. “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг”-ийн шалгуур үзүүлэлтийг ханган ажиллаж “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг” болох

2.19.3. Хүүхдийн эрүүл мэнд бие бялдар оюун  өсөлтийг сайжруулах нөхцөл бүрдүүлэх зорилгоор биеийн тамирын талбайтай болох

2.20. Соёлын байгууллагын хөгжлийн шинэ хэрэгцээг тодорхойлж, үйл ажиллагаанд техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх

2.20.1. Соёлын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан хүүхэд, залуус, иргэдийн авъяас чадварыг хөгжүүлэх, хандлага, сэтгэлгээ, гоо зүйн төлөвшлийг дэмжих чиглэлээр соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулан ажиллана.

2.20.2. Сумын номын санг цахим мэдээллийн санд оруулан, сан хөмрөгийн баяжилтыг нэмэгдүүлэх

2.20.3. Сумын бүртгэл мэдээллийн цахим санг бий болгож орчин үеийн шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр хангаж цахим музейн төслийг эхлүүлэх

2.20.4. Соёл урлагийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоож, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх,  харилцан туршлага солилцох арга хэмжээ зохион байгуулах

2.21. Нутгийн ардын соёл, ёс заншлын онцлогт тулгуурлан соёлын аялал жуучлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх

2.21.1. Соёлын аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, соёл урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг нэмэгдүүлнэ.

2.21.2. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж эдийн засгийн эргэлтэнд орохуйц бүтээлүүдэд сумаас дэмжлэг үзүүлэн ажиллах

2.22.  Сумын 100 жилийн ойн баяр наадамд зориулсан арга хэмжээ зохион байгуулан ажиллах

2.22.1. Сум сурталчилсан өдөрлөгийг Мөрөн, Орхон, УБ хотуудад зохион байгуулан ажиллах

2.23. Сумын түүх, соёл, урлаг уламжлалыг хадгалан хамгаалж өвлөн уламжлуулах, баяжуулах, үндэсний бахархал  болгон сурталчилах соёлын инновацыг нэвтрүүлэн хөгжүүлнэ.

2.23.1. Морин хуур, уртын дууны дугуйлан, бүжгийн сургалтыг зохион байгуулна.

2.23.2Сумын иргэдийн соёлын өвийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх сургалт мэдээллийн ажил зохион байгуулж, хадгалалт хамгаалалтыг сайжруулж иргэдтэй байгуулсан гурвалсан гэрээнд урамшууллын тогтолцоог шийдвэрлэх

2.23.3. Соёл урлагийн салбарт хэрэгжиж буй үндэсний хөтөлбөрүүдийг нэгтгэн төлөвлөгөө гарган үр дүнг тооцон ажиллах

2.23.4. Орон нутгийн сурталчилах музейн үзүүлэг дэглэлтийг сайжруулан, үйл ажиллагааны чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, музейн сан хөмрөг цуглуулгыг тогтмол баяжуулах

2.23.5. Сумын нийт өрхийн угийн бичиг хөтлөх үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих замаар удмын санг хамгаалах ажилд арга зүйн зөвлөгөөр хангаж угийн бичиг хөтлөлтийг 85% хувьд хүргэнэ.

2.24.  Суралцагч байгууллагын үзэл баримтлалыг нэвтрүүлэх хүрээнд соёлын байгууллагын ажилтнуудын тасралтгүй хөгжих, тогтвортой ажиллах, дэмжин урамшуулах

2.24.1. Рашаант сумаар овоглосон уран бүтээлчид, соёл урлагийн ажилтнуудын залгамж холбоог бэхжүүлж, орон нутгийн соёлын байгууллагын хүний нөөцийг бүрдүүлж ажилтнуудыг мэргэшүүлэх болон давтан сургалтуудад хамрагдах нөхцөл боломжоор хангана.

2.25.  Соёлын байгууллагын гадаад дотоод орчин нөхцөлийг сайжруулан хөрөнгө оруулалтыг үе шаттай нэмэгдүүлэх.

2.25.1. Соёлын төвийн тайзны техникийн давхрыг хааж, кино гаргалттай болгон гэрэлтүүлгийн системийг иж бүрэн шинэчлэх

2.25.2. Соёлын төв болон ЗДТГ-ын ажилтнуудын ажиллах нөхцөлийг нэмэгдүүлж уурын зуухны барилгыг ажилтнуудын халуун ус болгох

  1. Соёлын төвийн үзэгчдийн сандлыг шинэчлэх

2.26. Эрүүл амьдрах зан төлөв, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх насан туршийн дадал бий болгоход төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын оролцоог уялдуулан дэмжиж ажиллана.

2.26.1. Эрүүл амьдрах зан төлөв, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх насан туршийн дадал бий болгоход зориулсан уралдаан тэмцээн, олон нийтийг хамарсан арга хэмжээг төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодыг оролцуулан хамтран зохион байгуулах

2.26.2. Засаг даргын нэрэмжит урлаг, спортын наадам зохион байгуулах

2.26.3 Үндэсний спорт болон багийн спортыг хөгжүүлж буй иргэд клубын үйл ажиллагааг дэмжин ажиллана.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ

            Нийгмийн даатгал, нийгмийн халамжийн бодлогыг хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, хүн амын хөгжлийг хангах бодлого хэрэгжүүлнэ.

2.27. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын бодлого, чиглэлийг шинэчлэн тодорхойлж, үр дүнтэй бүтээлч хамтын ажиллагаа бүхий салбар дундын зохицуулалтыг хангаж, хүүхдэд ээлтэй засаглалыг бэхжүүлэх

2.27.1. Зорилтот өрхүүдэд чиглэсэн гэр бүлийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх

2.27.2.            "Гэр бүлийн баяр хөөр - Хамтын аялал" гэр бүлийн боловсрол олгох модуль сургалт зохион байгуулна.

2.28. Гэр бүлд суурилсан хүүхэд хамгааллын үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх

2.28.1. Хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжих, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж ажиллах.

2.29.Залуучуудын нийгмийн оролцоо, идэвх санаачилгыг дэмжиж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Залуу гэр бүлийн гэрлэлтийг Төрт ёсны зан үйл хэмээн хүндэтгэн үзэж төр захиргааны түвшинд гэрлэх ёслолын арга хэмжээг зохион байгуулах 

2.29.1. “Залуус хороолол"-ыг өөрсдийнх нь оролцоотой бий болгох, амьдрах таатай орчныг нь дэмжин чиглүүлж ажиллана.

2.29.2. “Хашаандаа сайхан амьдаръя” хөтөлбөр хэрэгжүүлэх

2.29.3 Залуу гэр бүлийн гэрлэлтийг Төрт ёсны зан үйл хэмээн хүндэтгэн үзэж төр захиргааны түвшинд гэрлэх ёслолын арга хэмжээг зохион байгуулах 

2.30. Ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, тэдний нийгэм дэх үүрэг оролцоог сайжруулна.

2.30.1. Ахмад настны нийгмийн хамгааллыг оновчтой хэрэгжүүлж, халамжийн үйлчилгээний хүртээмжийг оновчтой хэрэгжүүлж, ахмадын хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.

2.30.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулах Хөгжлийн бэхршээлтэй иргэний өдрийг тэмдэглэх, нийгмийн идэвхийг нэмэгдүүлж ажлын байранд зуучлан ажиллах

2.31.Хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрийг хангаж байнгын болон түр ажлын байр нэмэгдүүлэх

2.31.1. Зорилтод бүлгийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх нийгмийн олон талт арга хэмжээнд хамруулах замаар тогтвортой орлогын эх үүсвэртэй болгож өрхийн орлогыг нэмэгдүүлэх.

2.31.2. Иргэдийн хөдөлмөрлөх хүсэл санаачлагыг дэмжиж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл хөтөлбөрт хамруулж ажлын байрыг нэмэгдүүлэх

2.31.3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилгүй иргэдийг ажил хайгчаар бүртгэн, ажлын байранд зуучлах,  тэднийг мэргэжил дээшлүүлэх, чадваржуулах сургалтанд хамруулж, ажлын байрыг хадгална.

             2.32.Нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлж, тэтгэвэр тэтгэмжийг хуулийн хугацаанд олгож сангийн мэдээлэл, тайланг ил тод болгож, олон нийтийн хяналтын тогтолцоог бүрдүүлнэ.

2.32.1. Шинээр албан журмын даатгуулагчдын болон сайн дурын даатгалд даатгуулагчийн тоог нэмэгдүүлнэ.

2.32.2. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг нэмэгдүүлнэ.

2.32.3. Тэтгэвэр тэтгэмжийг цаг хугацаанд нь олгоно.

2.33. Малчдын нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлж, тэдний нийгмийн баталгааг хангана.

2.33.1. Малчдын нийгмийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулна.           

ГУРАВ: ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО

Зөв төлөвлөлт- Өгөөжтэй эдийн засаг

3.1. Төсөв санхүүгийн үйл ажиллагаанд оновчтой бодлогыг тодорхойлж, нийгмийн хөгжлийн зорилт хэрэгжихүйц, иргэдийн оролцоотой, ил тод хариуцлагатай төсвийн орчинг бүрдүүлнэ.

3.1.1. Төсвийн төлөвлөлт хувиарлалт гүйцэтгэлийн нэгдсэн систем нэвтрүүлж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар төсвийн хяналт, ил тод байдал, үйл ажиллагааг сайжруулна. Төрөөс төсөв санхүүгийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг орон нутагт үр дүнтэй шуурхай хэрэгжүүлнэ.

3.1.2. Санхүүгийн ажилтнуудын мэдлэг чадварыг байнга нэмэгдүүлж, ажиллах нөхцөл боломжоор ханган, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг байнга хийнэ.

3.1.3. Аж ахуйн нэгжүүдийн бүртгэл мэдээллийг шинэчлэн, санхүүгийн тайлагналтын хувь, хэмжээ чанарыг аймгийн дунджаас бууруулахгүй ажиллана.

3.1.4. Статистикийн мэдээ мэдээллийн хамрагдалтыг нэмэгдүүлэн, чанарыг сайжруулж, хэрэглэгчдийг үнэн бодит мэдээллээр хангана.

3.1.5. Орон нутгийн өмчийн бүртгэл мэдээллийг сайжруулах замаар өмч бэлтгэх, төлөвлөх ажиллагааг боловсронгуй болгож, өмч эзэмшигчдийн хариуцлагыг дээшлүүлнэ.

3.1.6. Байгууллагуудын дотоод хяналтын багийн үйл ажиллагааг чанаржуулж санхүүгийн эрсдэлгүй ажиллана.

3.1.7. Татварын үйлчилгээг цахим болгох ажлыг эрчимжүүлэх, татварын алба болон татвар төлөгчдийн цаг хугацаа эдийн засаг, бусад хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэнэ.

3.1.8. Шинээр гарч байгаа болон шинэчлэгдсэн хуулийн зохицуулалтыг сурталчилан зөвлөн туслах үйл ажиллагааг хэрэгжүүлж, татвар төлөх үүрэг хүлээсэн иргэн, хуулийн этгээд бүрийг татвар төлөгчөөр бүртгэх.

ЭРҮҮЛ ХҮНС-ТАВАН ЭРДЭНЭ, ХӨДӨӨ АЖ АХУЙ

3.2. Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, дотоодын үйлдвэрээр мах, сүү, гурил төмс, хүнсний ногооны 60-аас доошгүй хувийг хангана.

3.2.1. Төмс хүнсний ногооны тариалалтыг га-гийн ургацыг нэмэгдүүлэн дотоодын хэрэгцээнд төмсийг 100%, хүнсний ногооны 60-аас доошгүй хувийг хангана.

3.3. Төмс, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэн, газар нутгийн онцлогт тулгуурлан бүсчилэн хөгжүүлж, улирлын хамаарлыг бууруулах зорилгоор төвлөрсөн зоорь агуулахыг ашиглалтад оруулж, бүтээмжийг нэмэгдүүлэн хүн амын хэрэгцээг жилийн турш тогтвортой хангана.

3.3.1. Суманд төмс, хүнсний ногооны зоорь агуулах барихад дэмжлэг үзүүлнэ.

3.3.2. Төмсний үрийн шинэчлэлт хийх ажлыг хувийн хэвшил, төсөл хөтөлбөрийн оролцоотой хийнэ.

3.4.  Тарималын сэлгээ хийх замаар нэр төрлийг нэмэгдүүлэх, тэжээлийн ургамал тариалалтыг бүх талаар дэмжиж ажиллана.

3.4.1. Сумын түвшинд болон малчид, эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн тэжээлийн ургамал тариалах санал санаачлагыг дэмжин мэргэжил арга зүй, мэдээллээр хангаж ажиллана.

3.4.2. Үр тариа, улаан буудайн сэлгээнд хошуу будаа, хөх тариа зэрэг ашигт тарималыг тариалж, тарималын нэр төрлийг нэмэгдүүлэх ажлыг мэргэжлийн холбоонд болон эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.

3.4.3. Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд төсөл хөтөлбөрийн хүрээнд дэмжлэг үзүүлэн таримлын нэр төрөл тоо хэмжээг нэмэгдүүлнэ.

3.5. “Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, нэр төрлийг нэмэгдүүлэн байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицсон жимсний сортыг  нутагшуулан тариална.

3.5.1. Жимсний мод суулгацыг тарималжуулах иргэд ААНБ-ын санал санаачлагыг дэмжинэ.

3.6. Мал аж ахуйн түүхий эд, арьс ширэнд анхан шатны боловсруулалт хийх ажлыг дэмжинэ.

3.6.1. Суманд арьс шир, ноосонд анхан шатны тордолт хийх цех байгуулах иргэдэд зээл хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжлэг үзүүлэх.

3.7. “Рашаант бренд” бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний чанар стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.

3.7.1. Рашаант бренд” бүтээгдэхүүнийг сурталчилах, борлуулах “Борлуулалтын цэг” гарган дэмжлэг үзүүлж ажиллах

3.7.2. “Ургацын баяр” үзэсгэлэн худалдаа зохион байгуулах

3.7.3. Дэлгүүр, үйлчилгээний газруудын эрүүл ахуйн байдлыг хангуулж, иргэдэд стандартын шаардлага хангасан, тав тухтай орчинг бүрдүүлэх, гадна орчинг тохижуулах, өнгө үзэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах

3.8 Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтыг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжин ажиллана.

3.8.1. Цахим мал эмнэлэг нэгдсэн системийг хэрэгжүүлж мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийг хяналт тавьж баталгаажуулна.

3.8.2. Мал эмнэлгийн нэгдсэн системийн хэрэглээг ахисан түвшинд хүргэх зорилгоор сумдын малын эмч нарт зориулан ажлын байрны сургалт зохион байгуулна.

3.8.3. Сумдын, эмнэлэг, цэцэрлэг, хоолны газарт болон зах зээлд нийлүүлж байгаа мах, сүүнд хяналт хийж ажиллана.

3.9 Мал амьтны халдварт, гоц халдварт шимэгчтэх өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, мал сүргийг эрүүлжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж гоц халдварт өвчингүй тайван бүс нутгаа баталгаажуулна.

3.9.1. Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаажуулалтын арга хэмжээнд хамруулах малын тоог тархварзүйн судалгаанд үндэслэн оновчтой зөв төлөвлөж мал амьтныг бүрэн хамруулна.

3.9.2. Мал амьтны гоц халдварт, халдварт зооноз өвчнийг тандах, судалгаа шинжилгээг хийж зарим нэрийн гоц халдварт өвчингүй тайван бүс нутгаа баталгаажуулна.

3.9.3. Шимэгчтэх  өвчнөөс мал сүргийг эрүүлжүүлэх ажил үйлчилгээг үр дүнтэй зохион байгуулж, угаалга, боловсруулалт, туулгалтад төлөвлөгөөний дагуу мал, амьтныг бүрэн  хамруулна.

3.9.4. Мал аж ахуйн өвөлжилт хаваржилтын байдалтай уяалдуулан халдваргүй өвчний эм бэлдмэлийн нөөц бүрдүүлэх, зүй бусаар хорогдсон малын сэг зэмийн устгал хийх ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулна.

3.9.5 Орчин үеийн суурин мал угаалгын ванн шинээр байгуулна.

3.10. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн нөөц ашиглалт, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлж, тооноос чанар, бүтээмжийг нэмэгдүүлнэ.

3.10.1 Багт өвс тэжээлийн нөөц бий болгох талаар малын тоо толгойн татварын орлогоос хөрөнгө тавьж шийдвэрлэнэ.

3.10.3. Мал сүргийг ангилах, ангилсан малыг ээмэгжүүлэн бүртгэлжүүлж, удам зүйн программд оруулна.

3.10.4. Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулна.

3.10.5. Мал аж ахуйн зохистой дадлыг хэвшүүлэх, малын чанар ашиг шимийг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулах

3.10.6. Мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгжийг чадавхижуулж бог малын хээлтүүлэгчийг мэргэжлийн байгууллагын мэдэлд төвлөрүүлэх ажлыг төрийн бус байгуулагатай хамтран зохион байгуулах.

3.10.7. Гойд ашиг шимтэй малын үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.

3.10.8. “Чинээлэг  малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

ДӨРӨВ. ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО 

Иргэнээ дээдэлсэн төрийн үйлчилгээ

4.1. Мэдээлэл технологийн дэвшилтэт боломжид тулгуурлан төрийн үйлчилгээг цахим системээр иргэдэд хөнгөн шуурхай үйлчилнэ.  

  1.  Төрийн байгууллагуудын үйлчилгээг операторын системээр үргэлжлүүлэн иргэдэд лавлагаа, мэдээлэл олгох.

4.2. “Нэг иргэн - Нэг бүртгэл” арга хэмжээг үргэлжлүүлэн, төрийн цахим үйлчилгээг нэгдсэн стандартад оруулна.

4.2.1. Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд орчин цагийн дэвшилтэт техник технологийг  нэвтрүүлж, үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг сайжруулах

4.3. Чадахуйн зарчимд суурилсан мэргэшсэн, тогтвортой төрийн албыг бэхжүүлж, бүх нийтийн шударга ёсыг эрхэмлэсэн хандлагыг төлөвшүүлж, төрийн үйлчилгээний үр дүн, үр нөлөөг дээшлүүлж, иргэд, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллана.

4.3.1. Төрийн бүх шатанд авлигын эсрэг үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.

4.3.2. Төрийн байгууллагууд иргэнд ойр төрийн үйлчилгээг бий болгох зорилгоор угтах үйлчилгээг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

4.3.3. Байгууллага сурталчилах  “Нээлттэй хаалганы өдөр”-ийг  зохион байгуулах

4.3.4.Төрийн албан хаагчийн шударга байдал, ёс зүйг сайжруулна.

4.4.Сум, багийн үйл ажиллагааг сайжруулж, бие даан хөгжих боломжийг бүрдүүлнэ.

4.4.1."Багийн хөгжлийг дэмжих" хөтөлбөрийг хэрэгжүүлэх

4.4.2. ЗДТГ-ын шинэ барилга барих

4.5. Архив албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган төрийн архивын баримтын хадгалалт хамгаалалт орчин нөхцөлийг сайжруулна.

4.5.1 Төрийн албан хаагчдад архив албан хэрэг хөтлөлтийн стандартын сургалтыг зохион байгуулж, архив албан хэрэг хөтлөлтийг үйл ажиллагаандаа хэвшүүлэх

4.5.2. Архивын өрөөнд зориулалтын нягтаршуулсан шүүгээ, бусад шаардлагатай тоног төхөөрөмж, ажилтны ажиллах нөхцөлийг сайжруулах.

            4.6. Хууль сурталчилах, таниулах ажлын чанарыг сайжруулж, олон нийтэд хууль зүйн мэдээллийг шуурхай хүргэн иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлнэ.

4.6.1."Эрх зүйн хөтөч" арга хэмжээг зохион байгуулна.      

 4.6.2.Эрх зүйн сургалт сурта