Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Ц.Наранхурц ИТХ-ын дарга 99885701
Ч.Батдорж Засаг дарга 99049922
Д.Өнөрболд Засаг даргын орлогч 99153216
Б.Саранцэцэг Тамгын газрын дарга 99978044
Б.Байгаль Дотоод ажил хариуцсан түшмэл 99388944


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр
Нийтэлсэн: 5 сар өмнө

РАШААНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2016-2020 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ

“ТӨР ИРГЭН ХАМТДАА ТӨРӨЛХ НУТГАА ХӨГЖҮҮЛЬЕ”

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

 

 

Үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилго: Иргэдийнхээ амьдрах, ажиллах, хөгжих боломжийг тэлсэн эрүүл, аюулгүй орчныг бий болгосноор иргэд нь санаачлагч, манлайлагч, бүтээлч үйл ажиллагаагаараа сумынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж хөгжилд хүрсэн сум болно.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРЧИМ

*      Ил тод, нээлттэй байх

*      Шударга, тэгш байдлыг хангах

*      Иргэдийн оролцоог хангах

*      Бодлогын залгамж чанарыг хадгалж, үр дүнд хүргэх

*      Хэрэгжүүлэгч бүр мэдлэг, ур чадвар, нөөц бололцоогоо бүрэн дайчлан шинийг эрэлхийлж, хариуцлагатай ажиллах

Үр дүн: Бүтээлч, санаачилгатай, сэтгэл хангалуун иргэд

              Ёс зүйтэй, хариуцлагатай, хамтын ажиллагааг эрхэмлэсэн засаглал

              Ая тухтай амьдрах орчин, тогтвортой хөгжлийн суурь    БЭХЖСЭН БАЙНА

Нэг: ХҮМҮҮНИЙ  ХӨГЖИЛ

            Ирээдүйдээ итгэлтэй, элбэг хангалуун амьдралтай, урам зориг бүхий ард иргэдтэй сумыг цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилгыг хангасан хүн төвтэй, ард иргэдээ дэмжсэн бодлого хэрэгжүүлнэ.

1.1. “Хүүхэд - хөгжлийн ирээдүй”

Хүүхдийн язгуур эрх ашгийг хангаж, гэр бүл, хүүхдийн орчинд эрүүл, зан үйлийг төлөвшүүлэн, хүүхдийн хүмүүжлийн суурийг зөв тавихад эцэг, эх, сурган хүмүүжүүлэгч нарын сэтгэлгээ, мэдлэг, чадварыг бүрэн дүүрэн ашиглаж Монгол ахуйд зөв дадал эзэмшсэн, өөрийн ирээдүйг цогцлоон оюунлаг иргэн болох нөхцөл боломжийг нэмэгдүүлнэ.

1.2. Залуус бидний ИТГЭЛ

Залуучуудын эв нэгдлийг бэхжүүлж, амьдрах, ажиллах нөхцөл бололцоог нэмэгдүүлэн өөртөө итгэх итгэлийг сэргээн, бүтээлч санал санаачлага, зөв дадал, хамтын үйл ажиллагааг бүрэн дэмжиж хамтран ажиллана.

1.3. Ахмадууд бидний БАХАРХАЛ.

Өнөөдрийг бидэнд бүтээж өгсөн ахмад буурлуудаа хүндэтгэн халамжилж, сэтгэл санаа, эрүүл мэндийн дэмжлэг үзүүлж,  нийгмийн идэвхийг нэмэгдүүлэн, арвин туршлагыг нь түгээн дэлгэрүүлж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллана.

 

Хоёр. “Эрүүл хүн- Ихийг бүтээнэ”  эрүүл мэндийн салбарын бодлого:

“Эрүүл иргэн эрхэм баялаг” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

2.1 Хувь хүн, гэр бүл , ААН, бусад салбар дундын  оролцоотой хүн амын эрүүл мэндийг хамгаалж дэмжинэ.

2.1.1. Эрүүл мэндийг дэмжих чиглэлээр эрүүл  гэр бүл, байгууллага, баг, сум болох хөдөлгөөнийг өрнүүлж дэмжин, сурталчилах замаар олны хүртээл болгон дэлгэрүүлж  эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хүний зан үйлтэй холбоотой өвчлөлөөс сэргийлэх ажилд байгууллага хамт олны оролцоог нэмэгдүүлнэ.

2.1.2. 5 хүртэлх насны хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдад сургалт зохион байгуулна.

2.1.3. Сурагч, өсвөр үеийнхний өвөрмөц хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн зөвлөгөө, сургалт суртчилгаа зохион байгуулна. /6-19 нас/

2.1.4. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд, "Эсэн мэнд амаржихуй" сургалтыг нэгдсэн удирдамж гарган  зохион байгуулна.

2.1.5. Халдварт бус өвчнөөс сэргийлэх  мэдлэг, хандлага, дадлыг төлөвшүүлэх мэдээлэл сургалт сурталчилгааг зохион байгуулна.

2.1.6. Иргэний эрүүл мэндийн боловсролыг сайжруулах  "21 дадал"  арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

2.1.7. Иргэдэд эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг сурталчилах, ЭМД төлөгч иргэнийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болон эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт үйлчилгээнд бүрэн хамруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

2.1.8. Эргэлтийн эмийн санд нийлүүлэгдэж байгаа эмийн үнийн жагсаалт болон хөнгөлөлттэй эмийн жорыг иргэдэд ил тод нээлттэй болгож, иргэдэд хүртээмжтэй болгох асуудлыг шийдвэрлэнэ.

2.2. Хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлж, тандах, эрт илрүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ.

2.2.1. Зонхилон тохиолдох халдварт бус өвчний 5 төрлийн /Артерийн даралт ихсэх, Чихрийн шижин, Элэгний өмөн, умайн хүзүүний өмөн, хөхний өмөн/ эрт илрүүлэг үзлэгүүдийг үргэлжлүүлэн тогтвортой зохион байгуулна.

2.2.2. 15-49 насны нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, өвчтэй илрэгсдийг хяналтанд авч эрүүлжүүлэх арга хэмжээг зохион байгуулна.

2.2.3. Жирэмснийг эрт илрүүлж, үзлэгийг тогтмол чанартай хийж,  эрт хяналтыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч, эх хүүхдийн эндэгдэлгүй байна.

2.2.4. 15-59 насны хүн амын дунд ХДХВ/ДОХ/БЗДХ-ийн эрт илрүүлэх үзлэгийг  зохион байгуулж, эмчлэн эрүүлжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

2.2.5. Хүн амын дунд сүрьеэгийн эрт илрүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж, эмчилгээний үр дүнг сайжруулна.

2.2.6. Сумынхаа иргэдийг жилд нэг удаа явуулын амбулторын үйлчилгээгээр үйлчилж, шатлалтайгаар эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулна.

2.2.7. А,Д амин дэм, Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл, Хүүхдийн өвчний цогц менежментийн нэн шаардлагатай 15 нэр төрлийн эмийг тасралтгүй хангаж бүрдүүлнэ.

2.2.8. 0-59 сартай хүүхдэд зайлшгүй шаардлагатай амин дэм, бичил тэжээлийн бэлдмэлээр тасралтгүй хангана.

2.2.9. Анхан шатны Эрүүл мэндийн байгууллагыг ДОХ, БЗДХ, В, С вирусын оношлуураар хангах, үр дүнг тооцож ажиллана.

2.2.10. Өрхийн түвшинд тандалт судалгаа хийж зорилтот бүлгийн хүн амыг хяналтанд авч анхан шатны тусламж үйлчилгээг  хүргэнэ./жирэмсэн эх, 0-5 насны хүүхэд, ахмад настан, хүнд өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд /

2.2.11. Эмийн аюулгүй байдалд хяналт тавина.

2.2.12. Сайн дурын дархлаажуулалтын үйл ажиллагааг хийх нөхцлийг бүрдүүлж, өргөжүүлнэ.

2.2.13. Хүүхдийн дархлаажуулалтыг товлолт насанд бүрэн хийх арга хэмжээг тасралтгүй  зохион байгуулж, хамралтын хувийг нэмэгдүүлнэ.

2.3. Эмнэлгийн тусламж үйлчилгээг хүн амын эрэлт, хэрэгцээнд нийцсэн, чанар, аюулгүй байдлыг хангасан, ил тод, хариуцлагатай, үр дүнтэй, “ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ТӨВ” -тэй эмнэлгийн тусламж үйлчилгээний тогтолцоо болгон хөгжүүлнэ.

2.3.1. “Эх хүүхдийг эрсдлээс хамгаалах”, “Эх хүүхдийн эрүүл мэндийн хөгжлийн мэдээлэл харилцаа”зэрэг дэд хөтөлбөрүүдийг орон нутагтаа оновчтой хэрэгжүүлнэ.

2.3.2. Эрүүл мэндийн байгууллагын компьютер, программ хангамжийн системийг үе шаттайгаар шинэчилж, ЭМТ-ийг аймгийн Нэгдсэн эмнэлэгийн цахим системд холбоно.

 2.3.3.  Гар утасны сүлжээнд суурилсан эрүүл мэндийн мэдээллийг зорилтот бүлэгт хүргэнэ.

2.4. Эрүүл мэндийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, хүний нөөцийн бодлогуудыг хэрэгжүүлнэ.

2.4.1. Эрүүл мэндийн төвийн барилгад их засвар хийж, ус ариун цэврийн байгууламжийг сайжруулна.

2.4.2. Багийн эмч нарыг унаажуулж, иргэдэд хүрч үйлчлэх боломж нөхцлийг бүрдүүлнэ.

2.4.3. Эхо 3D аппараттай болно.

2.4.4. Хогийн цэг дээр эмнэлгийн аюултай хог хаягдлыг устгах цэгийг байгуулж, стандартын дагуу устгах тоног төхөөрөмжтэй болгоно. /автоклав, бутлагч/

2.4.5. Түргэн тусламжийн машинд их засвар хийнэ.

2.4.6. Эмч мэргэжилтнүүдийг урт, богино хугацааны сургалт болон туршлага солилцох арга хэмжээнд оролцуулан  мэдлэг,  мэргэжлийг  тасралтгүй  дээшлүүлэн  зайны  сургалтад  мэргэжил  тус  бүрээр  хамруулж, хариуцлагыг сайжруулах, урамшуулах, нийгмийн баталгааг хангахад анхаарна.

2.4.7. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлагын тогтолцоог сайжруулж,  ард иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, эелдэг харилцааг эрхэмлэх, өвчтөний нууцыг чанд хадгалах зэрэг асуудлыг бодитой шийдвэрлэхүйц ёс  зүйн  хөтөлбөрийг  үе  шаттай  хэрэгжүүлж  үр  дүнг  тооцон  ажиллана.

2.4.8. Ахмад настны эрүүл мэндийг дэмжих, тэдэнд тохирсон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх ахмадын эмч ажиллуулах асуудлыг шийдвэрлэнэ.

Гурав. Боловсрол, соёл, спортын бодлого:

“Боловсрол-хүний хөгжлийн суурь” боловсролын салбарын бодлого.

3.1. Боловсролын байгууллагын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлж, бодлого төлөвлөлт, менежментийг сайжруулна.

3.1.1. Боловсролын магистр зэрэгтэй багшийн тоог 55%-д, зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй багшийн тоог 15%-д, сургалтын шинэ технологи, арга зүй эзэмшсэн багшийн тоог 80%-д, судалгааны арга зүйг эзэмшсэн, хүүхдийн хөгжлийг оношлон судалж үр дүнг хичээлийн төлөвлөлтөнд хэрэглэдэг багшийн тоог 20%-д тус тус хүргэнэ.

3.1.2. Суралцагчдын сурлагын чанарыг тодорхойлж, хамт олны хөгжил төлөвшил болон хүүхдэд ээлтэй байдлын үнэлгээ хийж, сум орон нутгийн хүний хөгжилд оруулах хувь нэмрийг дээшлүүлэн, урамшууллын тогтолцоо бий болгоно.

3.1.3. Боловсролын байгууллагын ажилтан албан хаагч, сурган хүмүүжүүлэгч, багш нарын ёс зүй, ажлын хариуцлага, хамтын ажиллагааг дээшлүүлж, ажил үйлчилгээний үр дүнг тооцох чухал үзүүлэлт болгон дүгнэнэ.

3.1.4. Багшийн хөгжлийг дэмжин урамшуулах замаар массын сургалтын чанар, суралцагчдын төлөвшил, өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.

3.1.5. Нэн шаардлагатай мэргэжлээр улсын их, дээд сургуульд суралцагчтай орон нутагт ажиллах гэрээ байгуулж, дэмжлэг үзүүлнэ.

3.1.6. Боловсролын байгууллагын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд эцэг эхийн төлөөллийг оруулж, боловсролын үйлчилгээнд үнэлэлт өгөх, хөндлөнгийн хяналтыг сайжруулах зорилгоор эцэг эх, иргэдийн хамтарсан багийг ажиллуулна.

3.2. Боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх менежмент, арга зүйг хөгжүүлж, боловсролын үйлчилгээний тэгш байдлыг хангана.

3.2.1. “Оюунлаг Математикч”, “Бүтээлч багш 5+1”, “Хөгжлийг бүтээгч хүүхэд”, “Эх хэлний баяр”, “Эх хэлний олимпиад” зэрэг үйл ажиллагааг уламжлал болгон жил бүр зохион байгуулна.

3.2.2. Бага ангийн байгалийн ухааны кабинетыг тохижуулах, математик, байгалийн ухааны сургалтын чанарыг сайжруулна.

3.2.3. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх ажлыг тусгай удирдамжийн дагуу 2 жил тутам зохион байгуулна.

3.2.4. Сургуулийн гадна байгаа хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх ажлыг багийн засаг дарга нартай хамтран хийж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үе тэнгийнхэнтэйгээ хамт суралцах тэгш боломж олгох ажлыг зохион байгуулна.

3.2.5. Насан туршийн боловсролын багшийг тусгай хөтөлбөр, сургалтанд хамруулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох асуудлыг үр дүнтэй хэрэгжүүлнэ.

3.2.6. СӨБ-ын  хамран сургалтын хувь 88% байгааг 92%-д, бага боловсролын хамран сургалтын хувь 90.1% байгааг 93%-д, суурь боловсролын хамран сургалтын хувь 82.7% байгааг 85%-д хүргэнэ.

3.2.7. Элсэлтийн ерөнхий шагалтын хэмжээст онооны дундажийг аймгийн дундажаас /500 оноо/ бууруулахгүй байх, хүрсэн түвшнээс жил бүр 5-аас доошгүй оноо ахиулах зорилт тавина.

3.2.8. Сургууль, цэцэрлэгийн хүүхдэд ээлтэй байдалд үнэлгээ хийж, ус ариун цэврийн байгууламж /00/-ийг БСШУ, ЭМ, Сангийн сайдын баталсан норм шаардлагын хэмжээнд хүргэнэ.

3.2.9. Бага насны хүүхдийн хараа хяналтыг сайжруулах талаар дотоод нөөц бололцоог ашиглан “Өдөр өнжүүлэх бүлэг”-ийг 1-3 ангийн хүүхдүүдийн дунд ажиллуулна.

3.2.10. Хүүхдийн төлөвшил, хүмүүжил, сурч хөгжих үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоог дээшлүүлж, “багш-сурагч-эцэг эх” гурвалсан холбоог дэмжсэн олон талт арга хэмжээг зохион байгуулна.

3.3. Бага насны хүүхдийн өөрийн онцлог, бүтээлч үйлээрээ хөгжин, төлөвших ээлтэй орчинг бүрдүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

3.3.1. 5 настай хүүхдийг СӨБ-ын үйлчилгээнд, 6 настай хүүхдийн сургуульд бүрэн хамруулна.

3.3.2. Цэцэрлэгт нийт хүүхдийн 15-аас доошгүй хувьд амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой өрхийн хүүхдийг хамруулж ажиллана.

3.3.3. Хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон, хөгжлийг дэмжихүйц “Монгол ахуй”-д зөв дадал эзэмшүүлэх сургалтыг сургалтын агуулгын 40%-д зохион байгуулж, үр дүнг тооцон ажиллана.

3.3.4. Зуны гэр цэцэрлэгийн орчин нөхцөлийг сайжруулж, сургалтын хугацааг уртасган, хамрагдалтыг нэмэгдүүлнэ.

3.4. Иргэдийн эрүүл мэнд, төлөвшил, санхүү, экологийн боловсролыг орон нутгийн онцлог, бодлоготой уялдуулж хэрэгжүүлнэ.

3.4.1. Сургууль нь “Хүний хөгжлийн төв” байх зорилтыг ханган, нийт иргэдийн эрүүл мэнд, санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүйн болон экологийн боловсролын түвшинг нэмэгдүүлэх, нутаг орноороо бахархах, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулна.

3.4.2. Насан туршийн боловсролын нэгжийн сургалтын орчныг сайжруулж, дүйцсэн хөтөлбөрийн сургалтын чанарыг дээшлүүлэн гүйцэтгэл үр дүнд үнэлгээ хийж, албан бус сургалт сурталчилгааг нэмэгдүүлнэ.

            3.5. Боловсролын байгууллагын хөрөнгө оруулалтыг үйлчилгээний стандарт, чанар, хүртээмжтэй уялдуулан төлөвлөж хэрэгжүүлнэ.

            3.5.1. 320 хүүхдийн хичээлийн байрыг барьж ашиглалтанд оруулна.

            3.5.2. Сургуулийн спорт заалны шалыг шинэчлэн стандартын шалтай болгоно.

            3.5.3. Хүүхдийн цэцэрлэгийн барилгын өргөтгөл барьж ашиглалтанд оруулна.

            3.5.4. Сургуулийн ус ариун цэврийн байгууламж барьж, бохирын машинтай болгоно.

            3.5.5. Сургуулийн халуун усыг засварлаж тохижуулна.

3.5.6. Байгалийн ухааны хичээлийн сорилт, туршилт, судалгаа хийх, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангана.

            3.5.7. Дотуур байрын зөөлөн эдлэлийг нэмэгдүүлнэ.

3.5.8. Суралцагчдын сонсох, ярих чадварыг хөгжүүлэх зорилгоор гадаад хэлний кабинетийг байгуулах

            3.5.9. Цахим номын сан байгуулах

            3.5.10. Сургуулийн мэдээлэл зүйн кабинетийг комьютерээр хангах ажлыг үе шаттай зохион байгуулна.

            “Өв соёл – Эрч хүч” дэд хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлнэ.

3.6. Соёлын  байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлж, бодлого төлөвлөлт, менежментийг сайжруулна.

3.6.1. Соёлын төвийн ажилтнуудыг мэргэжил, ур чадвараа дээшлүүлэн суралцах боломжийг бүрдүүлэн дэмжиж мэргэжлийн хүний нөөцөөр бүрэн хангана.

3.6.2. Байгууллага, аж ахуйн нэгж нь үйлчилгээндээ гоо зүй, дизайны орчин бүрдүүлж, ажиллагсдын ерөнхий  соёлын  түвшинг дээшлүүлэх, урлаг уран сайхны мэдрэмж, авъяас чадварыг нь хөгжүүлэх ажлыг өрнүүлж ажиллана.

3.6.3. Орон нутагаа сурталчилсан брэнд болохуйц үйлчилгээгтэй болно. /Дашдаржаалан хийдийг түшиглэн шашин урлагийн бага наадам/

3.7. Соёлын биет болон биет бус өвийн бүртгэл, мэдээлэл, хадгалалт хамгаалалтыг сайжруулна.

3.7.1. Соёлын өвийн бүртгэл мэдээллийн цахим санг шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр хангаж, сумын хэмжээнд соёлын биет бус өвийг бүртгэн баримтжуулах ажлыг зохион байгуулна.

3.7.2. Улс, аймаг, сумын хамгаалалтад орсон үл хөдлөх дурсгалыг нутгийн иргэдийн хамгаалалтад авна.

3.7.3. Иргэдийн санаачлагаар ургийн баяр зохион байгуулахыг дэмжин, жил бүр угийн бичиг хөтлөх аянг өрнүүлэн угийн бичиг хөтлөлтийг сумын нийт өрхийн 80 хувьд хүргэнэ.

3.7.4. Сүм дуган, шашны дурсгалт зүйлийг хамгаалж бүртгэл мэдээллийн санд аван шашны зан үйлийг иргэдийн сүсэг бишрэлд нийцүүлэн хөгжүүлэхийг дэмжинэ.

3.7.5. Соёлын төвийн номын сангийн үйлчилгээг цахимд оруулж дуусгана.

3.8. Соёл урлагийн байгууллагын хөрөнгө оруулалт, техник технологийг шинэчлэн сайжруулна.

3.8.1. 250 хүний суудалтай соёлын төвийн барилгыг бүрэн ашиглалтанд оруулна.

3.8.2. Соёлын төвийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана.

3.8.3. Орон нутгийн музейг орчин үеийн шаардлагад нийцүүлэн байгуулна.

3.8.4. Наадмын талбайг түшиглэн “Үндэсний сурын талбай”-г тохижуулна.

 

 

 

3.9. Соёл урлаг, спортын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

3.9.1. Соёл, урлаг, чөлөөт цагийн үйл ажиллагааг олон талт хэлбэрээр зохион байгуулж  үйлчлүүлэгчдийн тоог 1 дахин нэмэгдүүлж, үндсэн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлнэ.

3.9.2 Хөдөөгийн багийн иргэдийн дунд урлаг спортын наадмыг жилд 1 удаа зохион байгуулна.

3.9.3 Төрийн албан хаагчдын зөвлөгөөнийг 2 жилд 1 зохион байгуулна.

3.9.4 Соёлын аялал жуулалыг хөгжүүлж гар урчуудын бүтээлийг сурталчлан ажиллана.

3.9.5 Сумын шилдэгүүдийг шалгаруулах журам боловсруулж, хүндэтгэлийн арга хэмжээг өндөр хэмжээнд зохион байгуулна.

3.10. Нийтийн биеийн тамирыг эрчимжүүлж, иргэдийн эрүүл зан үйл, эрч хүчтэй амьдралын хэв маягийг хөгжүүлнэ.

3.10.1. Явган болон дугуйн аялалыг бүх талаар дэмжиж нийтийн биеийн тамирыг эрчимжүүлнэ.

3.10.2. Сар бүрийн 3-р долоо хоногийн “Баасан” гарагийг иргэдийн спортоор хичээллэх өдөр болгож заал танхимаар үнэ төлбөргүй үйлчилнэ

3.10.3. Жил бүр “Эрүүл мэнд-Эрч хүч” нийтийн биеийн тамирын 5 сарын аянг өрнүүлнэ.

3.10.4. Биеийн тамирын багш нарын ур чадварыг нэмэгдүүлж, 2-3  төрлийн спортыг хариуцуулан хөгжүүлэх, спортын төрлийг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудыг хөгжих боломжоор жигд хангана.

3.10.5. Үндэсний сур, шагайн харваан спортыг түлхүү хөгжүүлж, дасгал сургуулилтын байраар хангах, улс, аймгийн чанартай тэмцээн уралдаанд оролцоход нь дэмжлэг үзүүлж, тэмдэглэлт баярын өдрүүдээр тэмцээн уралдаан зохион байгуулна.

3.10.6. Өвлийн спорт /цана, тэшүүр/-ыг хөгжүүлж, түүгээр хичээллэхэд шаардлагатайзам, талбай тохижуулах, тоног төхөөрөмжөөр үйлчлэх санал санаачлагыг дэмжин ажиллана.

3.10.7. Улс, аймаг, тив дэлхийн тэмцээн уралдаанд амжилт гаргасан тамирчид, багш дасгалжуулагчийг алдаршуулан, урамшуулна.

3.10.8.  Биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, ТББ, Холбоод, клубүүдийг  дэмжин хамтран ажиллана.

Дөрөв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт:

“Ажилтай орлоготой –Хөвсгөл” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

            4.1. Иргэдийг мэргэшүүлэх, чадваржуулах арга хэмжээг зохион байгуулж, хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулна.

4.1.1. Өрх бүрийг тогтвортой ажлын байртай, байнгын орлоготой болгох замаар ядуурал, ажилгүйдлийг бууруулах цогц арга хэмжээг авч  иргэдийнхээ амьдралын чанарт томоохон өөрчлөлт хийхийг зорилгоо болгон ажиллана

4.1.2. Хүүхэд, залуучуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг чанартай хүртээмжтэй зохион байгуулна.

            4.1.3. Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилгүй иргэдийг ажил хайгчаар бүртгэн, ажлын байранд зуучлах,  тэднийг мэргэжил дээшлүүлэх, чадваржуулах сургалтанд хамруулж, ажлын байрыг хадгална.

4.1.4. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалтыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэн, орон нутгийн онцлогт тулгуурласан ажлын байр бий болгох, ажилгүйдэл ядуурлыг бууруулах онцлог бүхий төсөл, арга хэмжээний санал санаачлагыг дэмжин, шаардлагатай ажлын байр, үйлдвэр, үйлчилгээг нэмэгдүүлэхэд чиглүүлэн санхүүжүүлнэ.

            4.1.5. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хүрээнд бий болсон ажлын байрыг цаашид тогтвортой хадгалах тогтолцоог бүрдүүлж, бичил  зээлийн үр ашгийг нэмэгдүүлнэ.

            4.1.6. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжин төсөл хөтөлбөрт хамруулах, тэдний хийсэн бүтээгдэхүүнийг нэгдсэн журмаар борлуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

            4.2. Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулна.

4.2.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн болон үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, журмын хэрэгжилтийг сайжруулж хөдөлмөрийн харилцааны эрх зүйн сургалтыг зохион байгуулна.

            4.2.2. Сум, байгууллагуудын үйлдвэрчний эвлэл, ёс зүйн хороодын үйл ажиллагааг идэвхжүүлж, хөдөлмөрийн харилцаа, аюулгүй байдал, эрүүл ахуйд тавих хяналтыг сайжруулна.

4.3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, тэдний нийгэм дэх үүрэг оролцоог сайжруулна.

4.3.1. Өрхийн хөгжлийн төлөвлөгөөг иргэдийн оролцоотойгоор боловсруулж нийгмийн үйлчилгээг үзүүлэх, бодит санаачлагыг дэмжин ажиллана.

4.3.2. Гэр бүл болон зорилтот бүлгийн иргэнд ганцаарчилсан зөвлөгөө өгөх нөхцөл бололцоог бий болгож, хөндөгдсөн эрх ашгийг хамгаалахад эрх зүйн туслалцаа үзүүлнэ.

4.3.3. Нийгмийн халамжийн зорилтот бүлгийн өрхийн орлогыг нэмэгдүүлэн нийгмийн олон талт арга хэмжээнд хамруулж өрхийн орлогыг нэмэгдүүлнэ.

            4.3.4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийг байгуулж, тэднийг хөнгөлөлттэй зээл тусламжид хамруулна.

            4.3.5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдрийг тэмдэглэх, нийгмийг идэвхийг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх

            4.4. Ахмад настан, эмэгтэйчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулж, эрүүл насжилтыг дэмжин, нийгмийн оролцоог нэмэгдүүлнэ.

            4.4.1. Ахмад настны нийгмийн хамгааллыг оновчтой хэрэгжүүлж, халамжийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн, ахмадын хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.

4.4.2. Мартагдсан уламжлалт зан үйл, орон нутгийн хөгжилд тусгаж болохуйц ахмад мэргэжилтнүүдийн сайн туршлагыг залуучууд болон салбарын хөгжилд өвлүүлэх, олон нийтэд таниулах арга хэмжээг зохион байгуулж, салбар бүрт ахмадын зөвлөл байгуулах асуудлыг судлан шийдвэрлэнэ.

4.4.3. Ахмад настнуудын нийгмийн идэвхийг нэмэгдүүлж, сэтгэл санааны болон эрүүл мэндийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, тэдний санал санаачлагыг сонсох, зөвлөгөөн, чуулган, уулзалт хийх зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулна.

            4.4.4. Хүн амын эрүүл насжилтанд бэлтгэх, тогтмол орлогын эх үүсвэртэй байлгах нөхцлийг бүрдүүлж, амьдралын чанарыг сайжруулна.

            4.4.5. Эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, үүсгэл санаачлагыг дэмжиж эхчүүдийг алдаршуулах бодлого баримтална.

            4.4.6. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл бусад төсөл хөтөлбөрүүдээс санхүүждэг зээл  тусламжийн тодорхой хувийг ганц бие, өрх толгойлсон олон хүүхэдтэй эмэгтэйчүүдийг дэмжихэд чиглүүлнэ.

            “Хамгаалагдсан хүүхэд- Аз жаргалтай гэр бүл” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

4.5. Гэр бүлийн боловсрол олгох ажлыг өргөжүүлж, хүчирхийлэлгүй, тогтвортой, эрүүл гэр бүлийг бий болгож, гэр бүлийн хөгжлийг дэмжинэ.

4.5.1. Гэр бүлийн боловсрол олгох сургалт сурталчилгааг явуулна.

4.5.2. Хүүхдийг гэр бүлийн орчинд хүчирхийлэх явдлыг таслан зогсоох санаачилга өрнүүлж,  хүүхэд хамгааллыг сайжруулах бодлого баримтлана.

4.5.3. Өрх, гэр бүлийг алдаршуулах бүхий л талын арга хэмжээг зохион байгуулж, хүүхдэд ээлтэй, авъяаслаг, бүтээлч, хөдөлмөрч, оюунлаг гэр бүлүүдийг тодруулж, зөв үлгэр дууриаллыг дэлгэрүүлнэ. 

4.5.4. Өрх толгойлсон олон хүүхэдтэй өрхийг дэмжих бодлого баримтална.

4.5.5. Гэр бүлд Монгол уламжлалт соёл, ёс заншлыг өвлүүлэх ажлыг зохион  байгуулж, гэр бүлээр дамжуулан хүүхдэд Монгол ёс заншлаа эрхэмлэн дээдлэх үзэл хандлагыг төлөвшүүлнэ.

4.5.6. Гэр бүлд зөвлөгөө өгөх үйлчилгээг идэвхжүүлж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх мэргэжилтэнг чадавхжуулна.

4.5.7. Залуу гэр бүлийн онцлогт тохирсон өрхийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, гэр бүлийн тогтвортой байдлыг бэхжүүлнэ.

4.5.8. Шинэ гэр бүлд  өрхийн хэрэгцээний газрыг зөвшөөрөгдсөн газарт нэн тэргүүнд олгоно.

4.5.9. “Айл хүний амь нэг” сайн хөршийн холбоо үүсгэх  ажлыг өрнүүлнэ.

4.6. Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаарх үрдүнтэй, бүтээлч хамтын ажиллагаа бүхий нийгмийн бүхий л салбар дундын зохицуулалтыг хангаж, хүүхдэд ээлтэй засаглалыг бэхжүүлнэ.

4.6.1. Сумын Хүүхдийн төлөө зөвлөлийн ажлыг тогтмолжуулна.

4.6.2. Суманд “Хүүхдийн элч”-ийг сонгон идэвхтэй ажиллуулна.

4.6.3. “Хүүхэд, гэр бүлийн өдөр”-ийн зохион байгуулалтыг хангаж, тогтмолжуулна.

4.6.4. Хүүхэд хамгааллын үйлчилгээний тогтолцоог бий болгож, нийгмийн бүхий л хүрээнд хүүхдийн эрх ашгийг хамгаалах хамтарсан багийг ажиллуулж, үйл ажиллагааг тогтмолжуулна.

4.6.5. “Хүүхдийн аж байдлын тайлан”-г улирал бүр гаргана.

4.6.6. Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлнэ.

4.6.7. Хүүхэд харах үйлчилгээг нэмэгдүүлж, иргэд, хувийн хэвшлийн оролцоог дэмжин ажиллана.

4.6.8. “Хүүхэд хамгааллыг- хүүхэд бүрт” арга хэмжээг хэрэгжүүлж, хараа хяналтгүй,  хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдийн асуудлыг шийдвэрлэнэ.

4.6.9. “Хүүхэд хамгаалалд- хүүхдийн оролцоо” хөдөлгөөн өрнүүлж “Сайн үйлсийн эзэд”-ийг тодруулж урамшуулах бодлогыг хэрэгжүүлнэ.

4.6.10. Хүүхдийн санал бодлыг бодлого, шийдвэртээ тусгаж эргэж мэдээлдэг журмыг төрийн байгууллагуудад нэвтрүүлнэ.

4.7. Залуучуудын амьдрах чадварыг нэмэгдүүлж, хөгжлийн ээлтэй орчинг бүрдүүлнэ.

4.7.1. Суманд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажилд орон нутгийн залуучуудыг татан оролцуулна. 

4.7.2. Сумын залуучуудыг 2 жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт заавал хамруулна.

4.7.3. Төрийн залуу албан хаагчдын мэргэжил ур чадварыг дээшлүүлж сургалтанд хамруулж чадваржуулна.

4.7.4. Залуучуудыг өндөр хөгжилтэй оронд сурах, ажиллахад нь  дэмжиж хамтран ажиллана.

4.7.5. Залуучуудын байгууллагын үйл ажиллагааг эрчимжүүлж, тогтвортой байдлыг хангах, эвлэлдэн нэгдэх хүсэл сонирхол, залуучуудын үүсгэл санаачлага, сонирхлын бүлгүүдийг бүрэн дэмжиж, хөгжлийн ээлтэй орчин бий болгоно.

4.7.6. Залуучуудын нийгмийн болон орон нутгийн шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог нэмэгдүүлж, залуучуудыг идэвхжүүлэх аливаа үйл ажиллагааг дэмжин ажиллана.

4.7.7. Залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх аливаа үүсгэл санаачлагыг бүрэн дэмжиж ажиллана.

4.7.8. “Бүтээлч залуу” хөтөлбөрийг сумын хэмжээнд хэрэгжүүлэн залуусыг хөдөлмөр эрхлэхэд нь  дэмжин ажиллана.

Тав. Эрчимтэй хөгжил- Жишиг сум” дэд бүтэц, төсөв санхүүгийн бодлого:

5.1. Далд эдийн засгийг бууруулж  татварын бааз суурийг өргөтгөнө.

5.1.1. Монгол улсын татварын  өөрчлөлт шинэчлэлтийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж орон нутгийн  төсвийн орлогыг нэмэгдүүлнэ.

5.1.2. Орон нутгаас тогтоодог татвар, төлбөр хураамжийг хуулийн хүрээнд зах зээлийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэн батлан хэрэгжүүлнэ.

5.1.3. Татварын эх үүсвэр болон  ажлын байр нэмэгдүүлэх боломжтой  салбаруудыг хөрөнгө оруулалт, зээлийн бодлогоор дэмжих. Татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжийн тоог  нэмэгдүүлнэ.

5.1.4. Хуулийн хүрээнд орон нутгийн чанартай зам гүүрээс авах татварын хэмжээг тогтоож орлогыг бүрдүүлэн зам гүүрийн засвар арчлалтыг сайжруулна.

5.2.Төсвийг оновчтой үр ашигтай төлөвлөж, хариуцлагатай, хяналттай, хэмнэлттэй зарцуулах, ил тод нээлттэй тайлагнана;

5.2.1. Бүх шатанд төсвийг үр ашигтай  хэмнэлттэй байх  бодлогыг хэрэгжүүлж, төсвийн хэтрэлтгүй ажиллана.

5.2.2. Төсвийн төлөвлөлтөнд иргэдийн оролцоог хангаж, нээлттэй ил тод тайлагнана.

5.3. Худалдан авах ажиллагааг бүх шатанд нээлттэй ил тод хэрэгжүүлж, 100 хувь  цахим хэлбэрт шилжүүлэн, хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллана.

5.3.1.Захиалагч, тендерт оролцогч байгууллагын ажилтнуудын Худалдан авах ажиллагааг зохион байгуулах мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, иргэд олон нийтэд хууль сурталчлах сургалтыг жилд 2-оос доошгүй удаа зохион байгуулна.

5.3.2. Төрийн болон төрийн бус байгууллагуудын ХАА зохион байгуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих чиг үүрэг бүхий ажилтнууд, иргэдийг худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшүүлэх сургалтанд хамруулна

5.3.3. Орон нутагт бүртгэлтэй, эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж, үр ашигтай, шинэ технологийг нэвтрүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийг төрийн бодлогоор дэмжиж,  худалдан авах ажиллагаанд орон нутгийн давуу эрхийг тооцно.

5.3.4. Төрийн байгууллага, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн худалдан авах ажиллагааны хэрэгжилт, гүйцэтгэлд хяналт тавих тогтолцоог бий болгоно.

5.3.5. Улс, орон нутгийн төсвийн урсгал болон хөрөнгийн зардлаар худалдан авах бараа, ажил, үйлчилгээний нийлүүлэлт, гүйцэтгэлд иргэд, олон нийт хяналт тавих нөхцлийг бүрдүүлж, ашиг хүртэгч иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч, үр дүнг тооцно.

5.4. Төрөөс санхүү төсвийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутагт шуурхай хэрэгжүүлж санхүүгийн салбарын үйл ажиллагаанд үр ашигтай арга туршлагыг нэвтрүүлж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлнэ;

5.4.1. Төрийн сан, санхүүгийн ажилтнуудыг сургалтанд хамруулна.

5.4.2. Төрийн сангийн ажилтнуудыг ажиллах нөхцөл боломжоор бүрэн хангаж техник хэрэгслийг шинэчилнэ.

5.4.3. Санхүүгийн  салбарын үйл ажиллагаанд үр ашигтай арга туршлагыг нэвтрүүлнэ.

5.4.4. Бүх шатны төсөв захирагчийн үйл ажиллагааны дотоод хяналт, эрсдлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлж  төсвийн сахилга хариуцлагыг дээшлүүлнэ.

5.4.5. Төрийн сангийн дотоод хяналтын хэрэгжилтийг эрчимжүүлнэ.

5.5. Даатгалын үйлчилгээний нэр төрлийг олшруулж, нийгмийн даатгалд даатгуулагчдын тоог 10-аас доошгүй хувиар, сангийн орлогыг 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлнэ;

5.5.1. Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчилах, малчид хөдөө аж ахуйн салбарт ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг  даатгалд хамруулж, даатгуулагчдын тоог 10-аас доошгүй хувиар нэмэгдүүлнэ.

5.5.2. Нийгмийн даатгалын сангуудын орлогыг 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлж, тэтгэвэр тэтгэмж төлбөрийг цаг хугацаанд бүрэн олгоно.

5.5.3. Эрүүл мэндийн даатгалын хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж, иргэдийг даатгалд хамруулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бүрэн авах нөхцөл бололцоог бүрдүүлнэ.

5.6. Албан ёсны болон захиргааны мэдээ мэдээллийн чанарыг дээшлүүлж хэрэглэгчдийг үнэн зөв тоон мэдээллээр шуурхай хангана;

5.6.1. Сум, багийн статистикийн ажилтнуудыг статистикийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай сүүлийн үеийн компьютер, тоног төхөөрөмжөөр хангана.

5.6.2. Статистикийн “Өрхөд суурилсан нийгэм эдийн засгийн судалгаа”-ны чанарыг сайжруулна.

5.6.3. Хүн ам орон сууцны тооллогыг чанартай зохион байгуулна.

5.6.4. Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн баяжилтийг сайжруулна.

5.7. “Эрчимтэй хөгжил-Жишиг сум” дэд бүтцийн хөгжлийг хангана.

5.7.1. Сумын нэгдсэн халаалтын шугамыг ашиглалтанд оруулна

5.7.2. Сумын ген план зурагтай болж, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулна. /Иргэдийн аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэх зорилгоор зам харгуй, гүүр, хашаа хорооны зохион байгуулалт зэргийг мэргэжлийн зургийн дагуу зохион байгуулдаг болно/                                    

5.7.3. Хогийн менежментийг дахин иргэдийн хэрэгцээнд нийцэхүйцээр болосвруулж, нохой устгах ажлыг жил бүр хийж хэвшүүлэн “Цэвэр сум” болно

5.7.4.      Сумын ЗДТГ-ын байрыг шинээр барьж байгуулна.

5.7.5.      Сумын ахуйн үйлчилгээний барилгыг зориулалтын дагуу ашиглана.

5.7.6. Аймаг орон нутгийн чанартай авто зам гүүр давааг сайжруулж тээвэрлэлтийн нөхцлийг дээшлүүлнэ.

5.7.7. Сацын булангаас Рашаант чиглэлийн 35.0 мян.кВт-ын агаарын цахилгаан дамжуулах шугамын ТЭЗҮ-ийг боловсруулж, 35.0 мян.кВт-ын агаарын цахилгаан дамжуулах шугамыг сумандаа авч үлдэнэ.

5.7.8. Захын хорооллуудын гэрэлтүүлгийг бүрэн шийдвэрлэж, төв гудамжийг гоёлын гэрэлтүүлэгтэй болгоно.

5.8. Хүн амын усан хангамжийг нэмэгдүүлж, эрүүл аюулгүй байдлыг хангах

5.8.1. Хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг нарийвчлан тогтоож, зохих дэглэмийг мөрдүүлнэ

5.8.2. Стандартын шаардлага хангасан усаар суурин газрын хүн амын хэрэглээг хангана.

5.8.3. Хөдөөгийн хүн амын ахуйн хэрэглээний задгай усны чанар аюулгүй байдлыг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулах ажлыг эхлүүлнэ.

Зургаа. “Ажилсаг иргэд – Хөгжлийн эх” ХАА-н бодлого:

“ХӨДӨӨ АЖ АХУЙ - ХӨГЖЛИЙН ТУЛГУУР” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

6.1. Хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын бодлого зорилтыг хэрэгжүүлж, тогтвортой хөгжлийг хангана.

6.1.1. Хэрэглэгчдийн эрүүл хоололт, хүнсийг зөв сонгож зохистой хэрэглэх мэдлэг боловсролыг дээшлүүлэх сургалт мэдээлийг тогтмолжуулж эрүүл амьдрах дадал хэвшилд суралцуулна.

6.1.2. Газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлж таримал ургамал тарих, энэ үйл ажиллагаа явуулах иргэдийг хөнгөлөлттэй зээлд хамруулж дэмжинэ.

6.1.3. Малчдыг жил бүр сургалтанд хамруулж, малчдын зөвлөлгөөнийг зохион байгуулах ажлыг үргэлжлүүлнэ.

6.1.4. Малчин эмэгтэйчүүдийг өрхийн үйлдвэрлэлийн сургалтанд ээлж дараатай хамруулах, малчин эмэгтэйчүүдийн зөвлөлгөөнийг 2 жилд 1 удаа зохион байгуулж хэвшинэ.

6.1.5. Гар худаг гаргасан малчид иргэдийг дэмжиж урамшуулна

6.1.6. Мах, махан бүтээгдэхүүнийг олон нэр төрлөөр үйлдвэрлэж сумандаа болон бусад  зах зээлд нийлүүлдэг болно.

6.1.7. Бэлчээрийн даацыг сайжруулан хортон мэрэгчийг устгаж, худаг ус гарган усан хангамжийг нэмэгдүүлж ашиглахгүй байгаа бэлчээр нутгийг ашиглан, хурын ус хуримтлуулах нөхцөл боломжийг судлан хэрэгжүүлнэ.

6.1.8. Малчдын хоршооллыг дэмжиж жишиг хоршоотой болно

6.1.9. Малын гаралтай түүхий эдээр ахуйн түвшинд үйлдвэрлэл эрхлэх төсөл хөтөлбөрийг дэмжинэ.

6.1.10. Отрын бүс нутгийн судалгааг бодитоор тодорхойлж эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.          

6.1.11.  Жил бүрийн мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, болзошгүй гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, давс, хужир шүү, хадлан тэжээл бэлтгэж хангахад анхаарч, хувийн хэвшлийг дэмжиж ажиллана.

6.1.12. Зөгийн аж ахуйг хөгжүүлэх санал санаачлагыг дэмжин, туслах аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.

6.2. Мал аж ахуйн салбарын үр ашгийг дээшлүүлэн мал сүргийг бүртгэл мэдээллийн санд оруулах ажлыг эрчимжүүлэн малын түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхой болгоно.

6.2.1. Малчин өрхийн малын эрүүл мэндийн дэвтэр хөтлөлтийг 100%-д хүргэж

6.2.2. Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэврийн магадлан шинжилгээнд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн арга, технологийг нэвтрүүлж, бүтээгдэхүүний экспорт, импортод тавигддаг шаардлагыг хангана.

6.2.3. Мал амьтны гаралтай өвчний тандалт, хяналтыг тогтмолжуулж, өвчний голомтыг устгах, ариутгах халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулж, мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг бүрдүүлнэ.

6.2.4. Мал сүргийн оновчтой бүтцийг бүрдүүлж, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхой болгоно.

6.2.5. Мал сүргийг ээмэгжүүлж бүртгэлжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийж, хэрэглээг идэвхжүүлнэ.

6.2.6. Нийт хээлтүүлэгч  болон цөм сүргийн малд үзлэг ангилалт хянан  баталгаажуулалтын ажил үйлчилгээг жил бүр зохион байгуулан үр дүнг тооцон ажиллана.

6.2.7. Стандартын шаардлага хангасан бог малын хээлтүүлэгчийг малын үржлийн ажил үйлчилгээний нэгжийн мэдэлд шилжүүлнэ.

6.3. Мал амьтны халдварт болон халдваргү&