УРИАЛГА

ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАЖ ШИНЭ КОРОНАВИРУСТЭЙ ТЭМЦЭЖ БАЙГАА ЭНЭ ҮЕД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2020 ОНЫ 10 ДУГААР ЗАРЛИГ, ЗАСГИЙН ГАЗРЫН 2020 ОНЫ 62 ДУГААР ТОГТООЛ, УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГЫН 2020 ОНЫ 04 ДҮГЭЭР ТУШААЛ, АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 2020 ОНЫ 01 ТООТ АЛБАН ДААЛГАВРЫГ ТУС ТУС ХАНГУУЛАХ ЗОРИЛГООР СУМЫН НИЙТ АРД ИРГЭДЭД ДАРААХ УРИАЛГЫГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА.

1. Төрийн болон Төрийн бус байгууллага, худалдаа үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ, малчид малд явахдаа болон малын хашаа хороонд ажиллахдаа өөрийнхөө болоод бусдын эрүүл мэндийн төлөө амны хаалт маск заавал зүүх, бохир маскаа битүүмжилсэн саванд хийж хог хаягдалд хийх

2. Гамшгаас хамгаалах “Өндөржүүлсэн бэлэн байдал”-ын зэрэгт шилжсэн байгаа энэ үед бага насны хүүхдээ гадуур буюу олон нийтийн газраар явуулахгүй байх, зайлшгүй шаардлагаар олон нийтийн газарт явах тохиолдолд амны хаалт заавал зүүлгэх

3. Гараа тогтмол угааж, ариутгалын уусмал /санитол/-аар ариутгах, гэртээ агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж спирт, хлормин, жавелионы уусмалаар ариутгал цэвэрлэгээг хийх

4. Олон нийтийн цахим сүлжээнээс  /фээсбүүк, твиттер, бусад/ мэдээ мэдээллийг олж авахдаа баталгаат буюу албан ёсны эрхтэй байгууллагын хийсэн мэдээллийг олж үзэх, судлах, бусаддаа түгээх, хуваалцах

5. Сар шинэ хийхгүй байх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг мөрдөж, уриалгыг хэрэгжүүлэн сар шинийн баярыг зөвхөн гэр гэртээ тэмдэглэж, айлд зочлохгүй байх, хурим, найр зэрэг олныг хамарсан үйл ажиллагаа хийхгүй байж ахмад настан, үр хүүхэд, ойр дотны хүмүүсээ үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх

6. Хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд 18.00 цагаас хойш архи согтууруулах ундаа худалдахыг хориглосон учир захирамжийг хэрэгжүүлэх, гарал үүсэл нь тодорхойгүй амьтны болон далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэхгүй байх, гэр бүлийн гишүүдийнхээ дархлааг дэмжих хоол, хүнс хэрэглэх, даарахгүй байх

7. Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр гар утасанд ирүүлж байгаа зөвлөмжийг хэрэгжүүлэх, зайлшгүй тохиолдол гараагүй нөхцөлд шилжилт хөдөлгөөн хийхгүй байж, гадагшаа сум болон аймаг, хот хооронд зорчихгүй байх, хилийн боомтоос ирж байгаа иргэд сумын эмнэлэгийн тандалд судалгаанд хамрагдсаны дараа гэр бүлдээ очих, 14 хоног гэрээс гарахгүй байх

8. Теле хичээлүүдийг хүүхдүүдээрээ судлуулан холбогдох заавар, зөвлөмжийг ерөнхий боловсролын сургуулийн захиргаанаас болон анги удирдсан багшаас авч хамтран ажиллах, хяналт тавих

 

 

РАШААНТ СУМЫН ОНЦГОЙ КОМИСС

2020.02.20