‘’РАШААНТЧУУД -РАШААНТЧУУДДАА ᠋᠋’ ’МАНЛАЙ МАЛЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ

“Рашаантчууд Рашаантчууддаа” аяныг эхлүүлж амжиргааны түвшин доогуур цөөн малтай айл өрхийг малжуулах зорилгоор Манлай малчдын чуулга уулзалтыг 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү чуулга уулзалтанд 500- дээш толгой малтай  таван багийн 190 малчин төлөөлөгч, ДЗОУБайгууллагын малжуулах төсөл хэрэгжиж буй 10 сумын ажлын хэсгийн төлөөл, Үр жимстэй гэр бүл төрийн бус байгууллагын сургагч багш нар, ЗДТГ-ын ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийт 350 гаруй хүн оролцлоо. Аяны хүрээнд нийт 370 толгой мал цугларч хөдөөний 4 багаас нэг нэг малчин өрхийг сонгон авч малжуулахаар журмаа баталлаа.