Сумын бахархал

Сумын бахархал

ДАРБАБАНДИДА ГЭГЭЭНТНИЙ

ДАШДАРЖААЛАН ХИЙД

Дал гаруй жилийн өмнө манай суманд олон гоё цагаан сумтай их хүрээ байв. Энэ хүрээ нь Монгол даяар алдартай Дарбабандида гэгээнтний Дашдаржаалан буюу монголчилон орчуулбал  Өлзий дэлгэрэх хөлгөн хүрээ юм. Тус хийд нь Монголдоо эртний түүхт хүрээ гэдэг утгаараа

1 дүгээрт, дэг журам зэрэг цэсээрээ 2 дугаарт, ном эрдэм төгөлдөрөөрөө 3 дугаарт, соёл дурсгал нандин чанараараа 4 дүгээрт багтан алдаршсан эртний хийд байжээ.

                      Анхдугаар Дарбабандида гэгээнтэн Буддын гүн ухааны онолыг хөгжүүлэх ном бүтээж эрдмийн цол хамгаалж ирээд 1678 онд судрын байшин барьсан нь энэхүү хүрээ байгуулагдах эх суурийг тавьжээ.

          1687-1690 онд анхны сүм байгуулагдаж хурал эхлүүлэн суурьших газраа Дулаанхаан уулын ард Угтаал хэмээх газарт сонгожээ.

          1702 онд Дарбабандида гэгээнтэн таалал төгсөхөд хүрээг зөөж Хангай, Ханх хоёр голын эх бөөрөнд 100 жил, Булган уулын энгэр бэлийн үзэсгэлэн төгс 8 тахилын шинж бүрдсэн газарт 120 жил байрлаж байгаад 1938 оны их хэлмэгдүүлэлтэнд өртөж устжээ.

          1990 онд нутгийн ард иргэд энэхүү хүрээг сэргээх санаачлага гарган, 1992 онд ард иргэдийн хандив, сэтгэлийн цагаан өглөгөөр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа явуулж байна. 2013  онд  тус  хүрээн  дээр улсын төсвийн  хөрөнгө  оруулалтаар 169,3  сая  төгрөгийн төсөвт  өртөгөөр  шинэ  дуган  баригдсан.Байгалийн үзэсгэлэнт болон дурсгалт газрууд

 

  1. Дашдаржаалан хийдийн туурь /сумын төвийн хойд хэсэгт/
  2. БНМАУ-ын баатар Г.Цэндийн хөшөө /сумын төвд/
  3. Мэргэн гүн М.Гомбожавын цээж хөшөө /сумын төвд/
  4. Гүнзэн ноёны чулуун хөшөө /1-р багт/
  5. Далх бурхан хүн дүрст члуун хөшөө  /2-р багт/
  6. Буган чулуун хөшөө /4-р багт/
  7. Цагаан тохойн хуучин хүрээний бууцны хадны сүг зураг /3-р баг/
  8. Хүрэн толгойн хадны сүг зураг /3-р багт
  9. Салхит, Баруун хэц, Цагаан тохой, Хөх үзүүр, Марааны хонхор, Ар лут, Булган уул, Хуурай хөндий, Тусгалт, Яргайт уулын өвөр зэрэг газруудад Хүннүгийн үеийн булш, хиргисүүрүүд байдаг.