Рашаант сумын ниймийн даатгалын алба

      Даатгуулагчийн төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамааран эрүүл мэндийн улмаас даатгуулагчид үүссэн санхүүгийн эрсдэлийг хуваалцах эв санааны нэгдлийн зарчим үйлчилдэг бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн даатгал чиглэгддэг.

 

Даатгуулагчийн үүрэг:

Даатгуулагч“Эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-аар тогтоосон хугацаанд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. Мөн даатгуулагч эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх  эрх үүснэ.

 

Шимтгэл төлж буй хэлбэрээр нь шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг болон төр хариуцан төлж буй даатгуулагч гэж 2 ангилдаг.

Шимтгэлээ өөрөө төлдөг даатгуулагчид:

  1. Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан
  2. Хувиараа хөдөлмөр эрхлэгч
  3. Малчин
  4. Тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн, гадаадын иргэн харьяалалгүй хүн
  5. Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч нар хамаарна

Шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид

  1. 18 хүртэлх насны хүүхэд
  2. Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн
  3. Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг)
  4. Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч
  5. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн
  6. Ял эдэлж байгаа ялтан зэрэг иргэд тус тус хамаардаг

Эрүүл мэндийн даатгалд даатгуулахаар ирэхдээ бүрдүүлэх бичиг баримт

1.Иргэний  цахим үнэмлэх

2.Эрүүл мэндийн даатгал цахимжсан тул дэвтэр олгохгүй даатгуулагчийн түр тодорхойлолт олгоно.

3.2021 онд Эрүүл мэндийн даатгалд шинээр хамрагдаж байгаа иргэд 2016-2021 он хүртэл тус бүрийн ЭМД-ын шимтгэлийг нөхөн төлнө гэдгийг анхаарах

ЭМД-ын шимтгэлийн хэмжээ

1.2019 онд сард 3200төг  жилд 38400

2.2020 онд сард 4200төг   жилд 50400

3.2021 онд сард 4200төг    жилд  50400 тус тус төлнө.

Рашаант сумын нийгмийн даатгалын алба