Соён гэгээрүүлэх ажил зохион байгууллаа

Монголын үг урлаачдын нийгэмлэгийн тэргүүн, хүмүүнлэгийн лектор МУСТА Г.Бандицэрэн  Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын  урилгаар 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүрэлцэн ирж  лекц уншиж эхэллээ.Үг урлаач Г.Бандицэрэнг  лектор Чила гэдгээр нь хүмүүс мэднэ. Өнөөдөр ирсэн даруйдаа сумын соёлын төвд Залуучуудын чуулга уулзалтанд  Стресснээс хэрхэн ангид байх талаар лекц уншсан бол  11 цагаас  ЕБС-ийн сургачдад зориулан “Амьдрал хичнээн сайхан” лекцээ толилууллаа.  Мөн төрийн албан хаагчид, иргэд  нарт  эерэг хандлага, бодол сайхан бүхний эхлэл болдог гэдгийг илтгэгч өөрийн энэ яриан дээрээ тодотгож байсан юм.